“Эрдэнэс Тавантолгой” 22.5 сая ам.долларын гэрээг үзэглэжээ
“Эрдэнэс Тавантолгой”ХК-ийн удирдлагууд Ерөнхий сайдад нүүрсний үнэ нэмсэн талаар танилцуулга хийсэн байна.  Тус компани нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнд Цанхийн баруун уурхайгаас эхний ээлжинд 300 мянган тонн нүүрсийг уурхайн амны нөхцөлөөр тонныг нь 71.5 ам.доллараар тооцож, борлуулсан үнийн дүнг  100 хувь урьдчилж авах нөхцөлтэйгөөр зах зээлд нийлүүлэхээр болсон байна. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Д.Ариунболд “Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу “Эрдэнэс Тавантолгой” компани Баруун Цанхийнхаа үйл ажиллагааг эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 1.2 сая тонн хөрс хуулалтын ажил хийж, 400-500 мянган тонн нүүрс олборлоод байгаа. Хамгийн эхний гарсан 300 мянган тонн нүүрсээ нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар борлуулалт хийлээ. Нээлттэй сонгон шалгаруулалт хийх үүргийг Засгийн газраас өгсөн. Хамгийн гол нь өндөр үнэ хэлсэн компанийг сонгон шалгаруулсан юм. Өөрөөр хэлбэл, 300 мянган тонн нүүрсний нэг тонныг 71.5 ам.доллараар худалдаж, 22.5 сая ам.доллар олох боломж бүрдүүлэх гэрээ хийлээ” гэлээ.

“Эрдэнэс Тавантолгой” компани анх 2012 онд нүүрсээ 70 ам.доллараар зарж байсан юм.  Харин өнөөдөр  ийнхүү нээлттэй сонгон шалгаруулалт явуулсны үр дүнд уурхайн аман дээрээс 71.5 ам.доллараар худалдахаар болжээ. Энэ үнээр гуравдугаар сарын 31 хүртэл борлуулалт хийх аж.  Одоогоор “Чалко”-гийн өр 76.5 сая ам.доллар үлдээд байгаа аж.
 
П. ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • chavaas 2017-01-20 11:49:37
    Chalko-n or gej heden jil nuursee zoogood yasan tolj duusdaggui ed ve. 150 say dollariig iim olon jil bayalgaa zoogood tolj duusahgui yum, olon terbumiig yana d...
  • зочин  2017-01-20 08:56:01
    сайн байна баяр хүргэе сайхан мэдээ байна сэтгэл байхад бүх зүлй болно доо дандаа өр гэсээр байгаад олз ашиг гэсэн үг сонсох сайхан байна
  • Zochin 2017-01-20 07:11:10
    22 saya dollar uridchilj tulj avah company neriig in heleech. MMC yu?
  • эрка 2017-01-20 06:58:58
    Сайхан мэдээ бна ойрд дуулдаагүй.
  • өвгөн 2017-01-20 05:37:05
    сэтгэл байхад шийдэл зөв олно, хусна гэхгүй, баярлав, бага гэвэл болох уу
  • иргэн 2017-01-20 04:25:24
    болж дээ болж
  • bi 2017-01-20 04:23:13
    MAN-iin tavisan oriig tavan jil tolsoor araihiij baragduulah ni dee. eh oronii hishig gej huseed baihaar zuil hiigeegui baigaa biz dee