Цэргийн бүртгэлээ амжиж хийлгэхгүй бол торгууль төлнө
Цэргийн албаны тухай хууль шинэчлэгдэн гарсантай холбогдуулан 2017 оны цэргийн тоо бүртгэлийн ажил энэ өдрүүдэд улс, орон даяар зохион байгуулагдаж байна. Хуульд зааснаар 18-50 насны Монгол Улсын иргэн цэргийн алба хаасан, хаагаагүй эрэгтэйчүүд мөн бэлтгэл офицерууд 60 нас хүртэл бүртгүүлэх ёстой.  Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамж ёсоор цэргийн тоо бүртгэл есөн дүүргийн нийт хороодын Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд өглөө 8:30 цагаас 19:00 цагт, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд явагдаж байна.

Цэргийн бүртгэлд бүртгүүлэхдээ:
  • Цэргийн бүртгэлийг аймаг, нийслэл /дүүргийн/ Засаг даргын Тамгын газар зохион байгуулна.
  • Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байна.
  • Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэлд хийлгэнэ.
  • Цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ.

Тэгвэл бүртгэл өнөөдрөөр дуусаж байгаа юм. Хэрэв энэ хугацаанд амжиж бүртгүүлэхгүй бол торгуультай. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр торгууль нь дагаад нэмэгдсэн гэдгийг албаныхан хэлж байна. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • торгууль нь хэд вэ? 2017-01-21 02:53:04
    торгууль л төлж таарлаа, яасан хэцүү юм бэ?
    • Түмэндэлгэр 2018-04-25 01:48:10
      Хөдөө орон нутгийн харьяатай хүн хотодын цэрэг татлагын үеэр бүртгүүлж болдог юм болов уу
  • zochin 2017-01-20 11:47:22
    5aas ehleed 20 hurtel hagas buten saind hurtel burtgesen, burtguuleh 5 minut gargah heregtei sh dee.
  • !!! 2017-01-20 09:01:04
    amraltiin odruudeer sungaj burteg !!!
  • Дарамтлах гээд ядчих юм. 2017-01-20 07:42:13
    ажлаас чөлөө авах гэхээр өгөхгүй байна
  • sungaachee 2017-01-20 07:37:04
    yag ajiliin tsagaar ingehiin sungaad amraltiin udruudeer hiichij boldoggui muu?