Хоногт саатуулагдсан иргэдийн тоо 60 хувиар буурчээ
Энэ сарын 16-ны өдөр дөрвөн иргэн шингэн зүйлд хордож нас барсан хэрэг гарсан. Тодруулбал Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн хотхонд иргэд хордсон тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Улмаар холбогдох албаныхан ажиллаж, нас барсан иргэдийн цогцсонд шинжилгээ хийж үзэхэд, их хэмжээний шингэн зүйл ууж  амиа алдсан нь тогтоогдоод байгаа. Харин архи, согтууруулах ундаа, шил арчигч шингэн болохыг хараахан тогтоогоогүй байна. Уг хэрэгтэй холбогдуулан нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор  энэ сарын 20-ныг дуустал архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоод байгаа билээ. Тэгвэл  уг хорио хэрэгжиж эхэлснээс хойш  гэмт хэрэг, зөрчилд холбогдож хоногт саатуулагдах иргэдийн тоо 60 хувиар буурчээ.
 
Тодруулбал нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн “Хүнсний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг шалгах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун болон албаны хүмүүс Баянзүрх, дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Саатуулах байрны үйл ажиллагаа, гуравдугаар хэлтсийн зөрчил илрүүлэлт, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай танилцжээ.
 
Хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагын 543 алба хаагч, 140 олон нийтийн цагдаагийн ажилтан, 92 тээврийн хэрэгсэлтэйгээр Мэргэжлийн хяналтын 157 улсын байцаагчтай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 3087 аж ахуйн нэгж, 1471 иргэнийг шалгаж, 675 аж ахуйн нэгжид албан мэдэгдэл өгч, 760 шил архи, 195 шил шар айргийг хураан авч, гар дээрээс согтуурах ундаа худалдан борлуулж байсан найман иргэн, нэг зочид буудал, 23 аж ахуйн нэгжийн 32 зөрчлийг илрүүлэн, шалгаж байна.
 
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нийт 57 хүн саатуулагдсан байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.