Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх УИХ-ын баталсан хуулиар явуулахаар тогтов
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Тус хуулийн төслийн талаар Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс ирүүлсэн саналыг Улсын Их Хурлын гишүүн, бүлгийн дарга Д.Хаянхярваа танилцуулсан юм.

Улмаар  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл батлагдсан ч хэрэгжих боломжгүй учраас хуулийн төслийг санаачлагчид нь буцаахыг дэмжих томьёоллоор байнгын хороо санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.  

Ингээд байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Өргөн мэдүүлсэн төсөл чинь өнгөрсөн онд УИХ-аар баталсан хуулийг хуульж бичээд оруулаад ирсэн юм билээ. Үндсэн хуульд нийцүүлэх хууль батлах гээд жаахан ажилласан. СЕХ-ны дарга Ч. Содномцэрэн одоо мөрдөж байгаа хуулийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд санал хүргүүлсэн байдаг.  
Одоо мөрдөж байгаа хуульд дахин сонгууль явуулах хугацаааг хоёр янзаар оруулсан байгаа. Өнгөрсөн жил сонгуулийн хууль батлагдсаны дараа Фортун Н.Батбаяр энэ хуулиар сонгуульд нэр дэвших юм бол бослого гарах юм байна гэж байсан.

Содномцэрэн дарга аа,  Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлахтай холбогдуулан хуулийн ямар согог гарч ирж байгаа вэ?

СЕХ дарга Ч.Содномцэрэн: Сонгуулийн нэгдсэн хуульд алдаатай, зөрчилтэй зүйлүүд нэлээд байгаа. Сонгуульд олонхийн санал авч чадаагүй бол дахин сонгууль явуулдаг. Үүнийг Сонгуулийн нэгдсэн хуульд хоёр янзаар оруулсан байна. Эхнийх нь 30 хоногийн дотор явуулах. Хоёр дахь нь төв байгууллага сонгуулийг хүчингүйд тооцсон бол 7 хоногийн дотор зарлана гэсэн байгаа. Сонгуулийн нэгдсэн хуульд УИХ, орон нутгийн сонгуулийг хэзээ явуулах хугацааг заасан. Ерөнхийлөгчийн сонгуульд товлон зарлах хугацааг тогтоож өгөөгүй байна. Бид Үндсэн хуулийн дагуу зарлах саналыг хүргүүлсэн. 150 гаруй зарчмын зөрүүтэй саналд энэ бүх асуудлын зөрчлийг арилгахаар оруулсан.

Гишүүд асуулт асууж үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуулийн төслийг санаачлагчид нь буцаахаар шийдвэрлэлээ.

Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгуулийг нэгдсэн сонгуулийн хуулиар зохион байгуулна. Өөрөөр хэлбэл 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуулийг явуулсан хуулиар Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахаар болж байна.
П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОчин 2017-01-20 03:57:16
    МАН-д энэ хамаагүй дээр. Гарсан ч нэр цэвэр шүү дээ.
  • Билгээ 2017-01-20 03:48:33
    За, тэр нь дээр биз дээ. Гудамжны АН-ынхан наль наль гээд унана. Тэртэй тэргүй алиугаар нь ч явуулсан МАН ялах нь тодорхой.