Монголын Байгаль Орчны төлөөх Хуульчдын холбооноос саяхан иргэд, ААН-үүдэд хандан нэгэн захидал бичжээ. Уг захидлаараа дамжуулан тэд УИХ-ын гишүүн асан С.Баярцогтын оффшор бүсэд нээсэн дансыг шалгах ажилд тус дэм болохыг хүсчээ. Өөрөөр хэлбэл Монголын хууль хяналтын байгууллагад удаа дараа уг асуудлаар хандсан ч нааштай хариу өгч, тодорхой арга хэмжээ аваагүй учраас Швейцарын хууль хүчнийхэнтэй хамтран түүний дансан дахь хөрөнгийн хэмжээг тодорхой болгох, эх үүсвэрийг шалгуулахаар болжээ. Гэвч улс тив алгасан өөр улсад очиж ажиллах тул зардал мөнгө их гарч байгаа аж. Иймээс иргэд, ААН-үүдээс санхүүгийн дэмжлэг хүсэж байгаа юм байна.
Монголын Байгаль Орчны төлөөх Хуульчдын холбооныхны үзэж байгаагаар С.Баярцогтын Швейцарын банканд нээлгэсэн дансанд мартсан нэг сая доллар бус 9.2 сая ам.доллар байгаа аж. Энэхүү мөнгө 2009 оны аравдугаар сарын 27-ны өдөр тус дансанд шилжин оржээ. Харин “Оюутолгой”-н гэрээг өмнөх өдөр нь байгуулсан байдаг тул хардлага төрж байгаа тухайгаа тус холбооны дэд тэргүүн М.Туяацэцэг мэдээлж байсан юм.
Монголын Байгаль Орчны төлөөх Хуульчдын холбооноос иргэд ААН-д хандсан захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
ШУДАРГА ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГАД ХАНДСАН ЗАХИДАЛ
Сайн байцгаана уу.
Та бүхэндээ дараах асуудлаар хандаж байна. Гадуур Монголын Байгаль Орчны төлөөх Хуульчдын холбоо болон Туяа, Цэрэн нар улс төрчдөөс мөнгө авдаг, захиалгаар ажилладаг, хахаж цацсан мөнгөтэй шантаажилж амьдардаг гэсэн бүлэг хүмүүсийн санаатай, санамсаргүй, захиалгатай яриа хөвөрсөөр байна. Ийм баримт байдаг юм бол хууль хяналтын байгууллагад хандахыг хүсч байна.
Манай холбооны үйл ажиллагаа нь байгаль орчныг хамгаалах, уурхай орчны бүсэд амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах,нийгэмд шударга ёсыг тогтоох, эх орноо гэсэн халуун сэтгэлтэй иргэд байгууллагуудад хууль зүйн дэмжлэг туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх, эх оронд маань дутагдаад байгаа шударга ёсыг тогтоохын төлөө ажилладаг. Бидний хийсэн, бүтээсэн олон ажлыг үгүйсгэх боломжгүй юм. Хийсэн ажлаа бусдад зарлаж үүгээрээ бид реклам хийж нэр төр, эрх мэдэл, албан тушаал, эд хөрөнгө хөөцөлддөггүй.
С.Баярцогт түүний хамсаатаны оффшорын асуудлыг 2013 онд анхлан АТГ, УМБГ-ийн Эрүүгийн цагдаагийн газарт гаргаж байсан ч шалгаагүй, энэ хэрэг одоо дахин бидний хүсэлтээр сэргээгдэн шалгагдаж эхэлсэн. 2016 онд Швейцарийн хуулийн байгууллагад сэжигтэй хадгаламжийн эх сурвалж, хамсаатанг шалган тогтоолгуулахаар хүсэлтээ гаргасан, одоо хянагдаж эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Иргэн Э.Цэрэндолгор энэ хэрэг маргаанд орчуулагчаар явж нүдээр харж, чихээр сонссон үйл баримтыг олон нийтэд өөрийнхөө хэмжээнд таниулах ажлыг хийсээр яваа гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Олон зүйл дээр бид ёс зүйг барьж, ёс суртахуунаа дээдлэн дуугүй байсан.
Энэ хугацаанд биднийг шалгах, мөрдөх, сүрдүүлэх, хагалган бутаргах, буруутгах санаа зорилго зарим хүмүүст байгааг ойлгож бас мэдэрч байна. Мөн өөрсдийн ашиг сонирхол, улс төрийн зорилгодоо ашиглах сонирхолтой хүмүүс ч гарч байна. Бүтэхгүй, чадахгүй болохоороо тэд хэвлэл мэдээлэлээр гутаан доромжлох ажлыг мөнгө төлж хийлгэхээр бэлдэж яваа юм байна.
Манай ТББ өндөр дээд түвшиний гэмт бүлэглэлийг илрүүлэн тогтоох Монгол төрийн хийх ёстой ажлын нэг хэсгийг хийж шударга ёсны гарц хайж явна. Швейцарийн Холбооны улсын прокурорт гаргаж өгөх ёстой олон баримт бичиг, гэрээ, хууль, дүрэм журмын албан ёсны орчуулга санхүү мөнгөний асуудлаас болж хүлээгдэж байна. Цаашид хэрэг маргаантай холбоотой байцаан шийтгэх ажиллагаанд оролцох, эрх зүйн туслалцаа авах шаардлагууд ч санхүүгийн асуудлаас шалтгаалан гацаж байна.
Иймд Монголын шударга иргэддээ хандаж С.Баярцогт түүний хамсаатан нарын оффшор бүс дэх Оюу толгой төслөөс угшилтай байх магадлалтай сэжигтэй хадгаламжийн мөнгөний эх сурвалж, хамсаатан нарыг шалган тогтоолгуулах ажлыг дэмжиж санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэхийг Төрийн бус Байгууллагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас хандив хүсч захидал илгээж байна. Үйл ажиллагаа, санхүүгийн тайлан нээлттэй байх болно.

Хүндэтгэсэн,
Монголын Байгаль Орчны төлөөх Хуульчдын холбоо
2017-01-18
Б.Сансар
olloo.mn