Барилга хүлээн авах комисст яамны мэргэжилтэн багтаагүйн шалтгаан юу вэ

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт баригдаж буй Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах улсын комисс энэ сарын 2-ноос ажиллаж эхэлсэн. Үүнээс өмнө ИНЕГ-ын даргын тушаалаар байгуулагдсан 104 хүний бүрэлдэхүүнтэй Техникийн комисс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-28-ны өдрүүдэд тус нисэх буудалд ажиллаж, хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу Японы талаас хийж гүйцэтгэсэн ажлуудыг хүлээж авсан юм. Японы талаас Зорчигч үйлчилгээний барилга, Нислэгийн хөдөлгөөний удирдлагын байр, Цэвэр усны байгууламж, шугам сүлжээ, Дулааны зуухны барилга зэрэг 23 объектийг Техникийн комисст хүлээлгэж өгсөн байна. ИНЕГ-аас ажилласан Техникийн комиссын ажил дууссантай холбогдуулан ЗТЯ-ны дэд сайд Б.Цогтгэрэлээр ахлуулсан 57 хүний бүрэлдэхүүнтэй Улсын комисс газар дээр нь очиж ажиллахдаа өмнө илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулах чиглэл өгсөн.

Тэгвэл ЗТЯ-ны дэд сайдаар ахлуулсан 57 хүний бүрэлдэхүүнтэй Улсын комисст яагаад БХЯ-наас нэг ч хүн байгаагүй вэ гэдэг асуулт мэргэжлийн хүмүүсийн дунд гарч байсан. Харин бидэнд олдсон мэдээллээр дээрх 57 хүний бүрэлдэхүүнтэй Улсын комисст БХБЯ-наас тус яамны Барилга, барилгын материалын бодлогын газрын мэргэжилтэн Д.Занабазар багтсан аж. Гэтэл түүний нэрийг Улсын комиссын жагсаалтаас хасч, өөр хүний нэрийг оруулсан байжээ. Уг нь тус Хөшигийн хөндий нисэх онгоцны буудал 30 гаруй барилга байгууламжаас бүрдсэн. Өөрөөр хэлбэл, архитектур шийдлийг нь зөвхөн мэргэжлийн хүн мэддэг учраас БХБЯ-наас Улсын комисст Барилга, барилгын материалын бодлогын газрын мэргэжилтнээ оруулаад байжээ. Салбар яамнаас нь мэргэжлийн хүнийг нь томилчихоод байхад яагаад ийм том бүтээн байгуулалтын ажил хүлээж авах Улсын комиссын бүрэлдэхүүнээс мэргэжлийн хүнийг нь хасч, өөр хэн нэгнийг оруулах болов гэдэг хачирхалтай. Ер нь бол барилга хүлээж авах комисст Барилга, хот байгуулалтын яамнаас мэргэжилтэн оролцохгүй байна гэдэг яаж ч бодсон утга муутай. Энэхүү баригдаж буй барилга байгууламж нь иргэний барилгаас арай өөр учраас заавал ч үгүй мэргэжлийн хүн багтах ёстой гэдгийг хэлж буй юм. Тухайлбал, Улсын комисс ажиллахаас өмнө найман ажлын хэсгээс бүрдсэн техникийн комисс чиглэл бүрээр ажиллаж, нийт 1164 зөрчил дутагдал илрүүлсэн.

Энэ хүрээнд гүйцэтгэгч компаниас 240 зөрчил дутагдлыг арилгасан бөгөөд одоогоор 920 орчим зөрчил илэрсэн талаар албаныхан мэдээлж, хүмүүс энэ том тоонд эргэлзэсхийгээд өнгөрсөн. Ямартай ч тус нисэх буудалд ажилласан мэргэжлийн 57 хүний бүрэлдэхүүнтэй комисс энэ сарын 11-ний өдрийг хүртэл ажиллаж, боловсруулсан санал дүгнэлтээ уржигдар Засгийн газрын хуралдаан дээр танилцуулсан юм. Энэхүү хуралдаанаар комиссын дүгнэлт, тайланг хэлэлцээд Улсын комиссын бүрэлдэхүүнд БХБЯ-наас мэргэжлийн хүмүүсийг нь оруулж ажиллуул гэх үүргийг өгсөн бололтой. Түүнчлэн Улсын комиссын бүрэлдэхүүнд багтсан зарим хүнийг ч өөрчлөхөөр болсон байна. Өөрөөр хэлбэл, ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь мэргэжлийн хүмүүс тус комисст багтаагүй талаар анхаарч ярилцсанаар комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар болжээ.


Өглөөний сонин
Р.Саруул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • онгоц 2017-01-21 10:15:40
    МХГазартаа Засгийн газар нь авилга өгөхгүй бол нисэх буудлаа ашиглалтанд оруулж чадахгүйн дээ, одоо тэгээд яана аа
  • chaavaasdaa hiisen yumiig dord uzdeg dar 2017-01-20 04:43:42
    gants gaigui yum ashgaltand uguh geheer buun yum yarih yumaa
  • 12 2017-01-20 03:13:59
    Нянгар дэд сайд 888 зөрчил илрүүлсэн гээд байсан яасан.
  • AXA NEVTRYYLEG 2017-01-20 02:49:58
    TENEGVVDIIN DUND "YAGAAD" GEDEG ASUULT BYY TAVINA UU ? UCHIR N XARIULT XULEEJ BAIGAA TA UURUU "TENEG" BOLJ XARAGDAAD BAINA . KKK