Шүүхийн танхимд шүүгдэгч амиа хорлохыг завджээ
Шүүх хурлын танхимд шүүгдэгч амиа хорлохыг завдсан хэрэг өчигдөр гарлаа. Тодруулбал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хулгай, дээрмийн хэргээр шүүгдэж байсан Б хуралдааны танхимд хоолойгоо зүсжээ.  Тэр даруйд нь шүүх танхимд байсан цагдаагийн албан хаагч зогсоож чадсан байна. Ингээд шүүгдэгчид  эмнэлгийн тусламж авч 6-7 оёдол тавьж, амь насыг нь аварчээ.

Шүүх танхимд нэгжлэг хийж, оруулдаг байтал шүүгдэгч хоолойгоо зүсэж амиа  хорлохыг завдсан хэрэг гарсан нь шүүхүүдийн хараа хяналт сул байгааг харуулж байгаа хэрэг хэмээн  иргэд үзэж байна. Харин цагдаагийнхан шүүгдэгчийг хумсаараа судсаа зүссэн байж магадгүй гэж үзэж байгаа аж.

Түүнчлэн шүүх хуралдааны танхимд ганцхан цагдаа байсан нь шүүгдэгчийг зогсооход хүндрэлтэй байсныг эх сурвалжууд хэлж байна. Харин энэ талаар тус шүүхээс хүн хүч дутмаг байгаагаас шүүх хуралд ганцхан цагдаа  харгалзсан гэх тайлбарыг өгч байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-01-20 07:05:32
    Тахартай тахаргүй үхмээр санагдсан бол яах вэ дээ, хүн сайн дураараа тэр дундаа нэг адгийн хулгайч дээрэмчин амиа хорлоход ч төр буруутай юу, үхмээр бол үхэг бү...
  • zochin 2017-01-20 03:35:55
    тахар гэж юу ч хийдэггүй хэдэн юм бсан да
  • зочин 2017-01-20 03:26:45
    Өөрөө амиа хорлож байгаа бол бүү хорь.Муу нүн нэгээр ч болтугай хорогдвол буЯн болдог юм.
  • Bat 2017-01-20 02:50:17
    Taxap bsan ch yag adilhan iim ym boliishd erguuthiima
  • хуульч 2017-01-20 02:45:23
    тахарын албыг татан буулгасны хор уршиг энэ дээ
  • Бат 2017-01-20 02:09:10
    Шүүх сэргийлэх яаж худлаа яридагын тод илрэл юм даа хүн хумсаараа олон оёдол тавахаар зүсэн боложгүй шүү дээ
  • Зочин 2017-01-20 02:05:31
    Тэр муугийн амыг аварч яадаг юм тэр амьд байлаа гээд хохиролоо барагдуулах юм биш нэг ч болсон муу юм далдарч л байна биз