Монгол хүн л Монгол Улсыг тэжээнэ
Уг нь монгол хүнд хийж чадахгүй зүйл үгүй бололтой. Саяхнаас Н.Цэнгэл, С.Гантулга, Г.Чулуунхүү  нарын гурван залуу инженер автомашины дугуй, арас ясны төмрөөс бусдыг  чанарын өндөр төвшинд үйлдвэрлэн зах зээлд захиалгаар нийлүүлээд эхэлчихэж.   
 
Энэ гурван залууд  ажлын байр, багаж зэвсэг гээд байх зүйл үгүй шахам. Өөрөөр хэлбэл, залуу хүний  хийж бүтээх гэсэн хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн  өдөр нь тус тусын ажлаа хийцгээд үдэш оройдоо  орон сууцны хонгилдоо цугларч, шөнөжин  үйлдвэрлэл явуулдаг гэсэн үг.  Бүтэн жил үргэлжилсэн туршилт нь амжилттай болж, тэдний хийсэн гупер чанарын тухайд япон чанарыг давжээ.   Гэхдээ тэдэнд аж ахуйн нэгж байгуулах сонирхол үгүй бололтой. Ганц эд биш  жижиг үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдэд компани байгуулах нь хөл дээрээ босох арга зам бус  харин ч эсрэгээр дарамт болдог  байна.
 
Үйл ажиллагаа явуулж эхэлсэн сургаар аймаг, нийслэл дүүргийн татварын  байцаагч нар  ААН байгуулж, татвараа төл хэмээн  дарам­талж эхэлдэг аж. Үнэн хэрэгтээ,  эдгээр залуучууд шиг  халаасандаа мөнгөгүй,   байгаа мөнгөө нийлүүлж байгаад үйлд­вэр­лэл явуулах түүхий эдээ худал­даж авчихаад сууж байгаа хү­мүүст ААН байгуулж, татвар төлөх нь байтугай түрээсээ хэрхэн төлөх тухайд аргай үйлээ барж байгаа нь ч бий.  
 
Тиймээс  төр, засаг алс ирээдүйтэй, импортын  бараа бүтээгдэхүүнийг орлохуйц, эдийн засгийн үр өгөөжтэй  үйлдвэрлэл явуулах дүр төрх бүхий иргэдээ дэмжиж, тэднийг төсөлд хамруулах эс бөгөөс ажлын байраар ханган түүхий эдийг нь гаалийн татвараас чөлөөлж өгч яагаад болохгүй гэж.  
 
Өндөр хөгжилтэй улс орнуудын хөгжилд хүрсэн түүх ийм л байдаг юм билээ.  Ганцхан жишээ дурьдая. АНУ гоц авъяастай, алс хэт нь улсын нэр нүүрийг гаргахуйц шинэ технологи, шинэ бүтээл туурвигчдаа дэмжин Цахиуртын хөндийг байгуулж өгсөн байх юм. Тэр л хөндийд   дэлхий дахинд цахиур хагалсан технологиуд  төрөн гарч тэр хэрээр АНУ-ын нэр хүнд өсч байгаа нь ойлгомжтой.  
 
Тэр жишгээр Монгол Улс яагаад явж болохгүй гэж. Цахиуртын хөндийг  бий болгон, ажлын байр, түүхий эдээр хангаж өгч чаддаггүй юм аа гэхэд татварын дарамтаас чөлөөлж, бодлогоор дэмжээд өгвөл манай залуучууд мөдхөн  бөглөрөлт ихтэй үед агаарт хөөрдөг суудлын тэрэг үйлдвэрлэн Монгол Улсын нэрийг дуурсгахад гайхах зүйл алга.  
 
Нөгөөтэйгүүр,  Монгол Улс байгалийнхаа баял­гийг түү­хий­гээр нь дэл­хийн зах зээ­лээс хэд да­хин хямд үнээр экс­пор­тол­чихоод эргээгээд зах зээлийн үнээр худалдан авч үйлдвэрлэл явуулж байгаа. Үүнийг нотлох олон баримт буй.  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт төмрийн хүдрийн асар их нөөц бүхий бүхэл бүтэн уул байсныг санаж  байгаа байх. Түүнийг  орд газарт  Болдтөмөр ерөө гол компани  олборлолт явуулан төмрийн хүдрээ  түүхийгээр нь  тэвш тэвшээр нь Хятад руу  экспорлосоор  байгаа.
 
Ерөөгийн ард түмний хайрлаж, шүтэж ирсэн Минжий хангайн салбар уулсын нэг Дулаан ханы ар бэл, Хандгайт уул нунтаг хөх  шороо болон хувирсаар эдүгээ уул  байсан ор мөргүй болсон төдийгүй эргээд эх нутагтаа өндөр үнэтэй хадаас болж орж ирэх  жишээтэй. Мөдхөн шуудайлах хөх шороо ч үгүй болох биз. Чухам тэр цагт  өнөөдөр татварын дарамт дор тарчилж буй залуучуудын бүтээл Монгол Улсыг тэжээж  мэднэ. Монгол хүн монгол хүнээ тэжээх болохоос биш хямд гээд  худалдаж аваад л байх машины сэлбэг чинь эргээд хятад хүнийг Хятад улсыг хоолтой хонуулдаг гэдгийг санахад гэмгүй л болов уу.

Монголын мэдээ
Ч.Чулуунцэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • lalar 2017-01-20 12:03:05
    mongolchuud ingej amidarch yvah ard tumen bich chu dee tenger zayatai ard tumen ene heden hanaj tsaddagyi hulgaichuudaas bolj
  • togmid 2017-01-20 11:59:55
    mgl hun haan mgloo tejeeged bna.daa ideed hulgailaad uls tsulmuud duusgaj bna. mgl hunl mgloo hoosloj bna.daa
  • хунхууз 2017-01-20 07:43:51
    Монгол хүн монголоо тэжээнэ Хятадын эрлийз хүн хятад хүнээ тэжээнэ.Аргагүй үнэн үг байна шүү.
  • Хаана? 2017-01-20 01:42:55
    Хаана тийм сайн гуупэр хийгээд байнаа