Иргэд балгасандаа үлдэж, эрх мэдэлтнүүд Их тэнгэрийн ам руу нүүнэ

Монголчууд гамшгийн нөхцөлд амьдарч байгаа нь нэгэнт тодорхой болчихсон. Улиг болтол давтсан утааны асуудлыг орхиё. Харин биднийг улирал харгалзахгүй түгшээж байгаа нь газар хөдлөлт. Хүн амын 80 хувь нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд амьдарч байгаа гэх.
 
Хамгийн гол нь Улаанбаатар гэлтгүй улс даяараа газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлд байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийт барилгын 25 орчим хувь буюу найман баллын бүсэд 28 хувь, долоон баллын бүсэд 30 хувь, 5-6 баллын бүсэд 15 хувь нь байрладаг судалгаа бий. Түүнчлэн 1970 оноос өмнөх барилгатай “тооцоо” хийх боломжгүй гэдэг. Гэтэл 2011-2015 онд хотод нийтийн зориулалттай 524 барилгад газар хөдлөлд тэсвэрлэх чадварын үнэлгээ хийхэд 278 нь нурахад бэлэн гэсэн дүгнэлт гарчээ. Энэхүү 278 дээр 1970 оноос өмнөх барилгууд нэмэгдэнэ. Товчхон дурьдахад ийм.
 
Харин лхагва гаригт Аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Төрийн ордны барилгын аюулгүй байдлын талаар мэдээлэл хийв. УИХ-ын тогтоол, Ерөнхий сайдын захирамжийн хүрээнд өнгөрсөн онд барилгын чанарыг шалгаж дүгнэлт зөвлөмж гаргажээ.
 
Юуны өмнө 1951, 1961 онд баригдсан газар хөдлөлтөд тэсвэргүй 14 блок барилгыг буулгаж шинээр барих асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаа аж. Үүний тулд нэн яаралтайгаар 38.8 тэрбум төгрөг батлах хэрэгцээ гарсныг гишүүдэд танилцуулав. Мөн эрсдэл үүссэн үед Төрийн ордныхныг шилжүүлж байрлуулах бэлтгэлийг ч хангасан байна.
 
Томилогдсон ажлын хэсэг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, түүний Тамгын газар, Засгийн газрыг түр байрлуулах боломжит байрыг сонгож. Тодруулбал, УИХ-ыг Засгийн газрын XI байранд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн арын албыг Их тэнгэр дэх XXIV байранд. харин Засгийн газрыг Засгийн газрын XIII байранд түр хугацаанд байрлуулах боломжтой гэсэн хувилбарыг сонгосон байна.
 
Ийнхүү төв ордныхон Их тэнгэрийн ам зэрэг агаар салхи сайтай, аюулгүй газар руу нүүх нь. Харин нийслэлээр зогсолтгүй хөдөө орон нутгийнхан нурахад бэлэн болсон балгасандаа үлдэх юм байна.

Иргэдийн ажиллаж амьдардаг 1970 оноос өмнөх барилгад үнэлгээ хийх шаардлагагүй гэж үзсэн хэрнээ Төрийн ордонд Ажлын хэсэг томилж нүх сүв болгоныг шалгасан байх нь. Төрийн ордон хэзээ мөдгүй нураад унах нь юу л бол. Түүнээс өмнө эдийн засгийн хямрал, утааны асуудлаа ярилцая.

Зууны мэдээ
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ulzii 2017-01-24 04:01:43
    Hezee mudgui nurj unah gj bsan l yum bol yah gj chingisiin hushuug umnu ni barij mungu salhind hiisgedeg bnaa
  • Зочин 2017-01-20 02:35:49
    Ургэлж амьтан хун уймуулсэн хутгасан юм бичихээ болимоор юм .Тэр эрхтэнууд нь эрсдэлтэй их тэнгэр луугээ яваг л дээ.
  • Бат 2017-01-20 02:16:26
    Газар хөдлөлтөнд уул чулуу хамгийн бага эрсдэлтэй хөрсөн дороо усан ихтэй голын эрэг орчим хамгийн эрсдэлтэй хөдөлгөөнийг сайн дамжуулдаг юм шүү дээ
  • Delger 2017-01-20 01:25:16
    http://Cash4Visits.com/ref.php?refId=344602 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон ...
  • Зочин 2017-01-20 01:06:50
    Зайсан, Их тэнгэрийн ам орчим хатуулаг хөрстэй, газар хөдлөлтийн хамгийн аюултай бүс гэдэг. Офицер хавьд хамгийн бага эрсдэлтэй.