Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг буцаах эсэхийг шийднэ
Хуваарийн дагуу өнөөдөр УИХ-ын чуулган хуралдана. Өнөөдөр чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Гэхдээ  МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг буцаах санал хүргүүлсэн. Энэ дагуу өчигдөр  Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл батлагдсан ч хэрэгжих боломжгүй учраас хуулийн төслийг санаачлагчид нь буцаахыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив. Иймээс уг хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтоод байгаа билээ. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг буцаах эсэхийг өнөөдрийн чуулганы хуралдаанаар шийдвэрлэх юм.

Харин чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийн цагтай. Үүгээр  “Хүүхдийн эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” мэдээлэл хийнэ.
 
П.ГОО
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.