ОУВС-ынхантай өнөөдөр уулзана
Монгол Улсын эдийн засаг хүндэрсээр байна. Үүнээс гарах арга замын нэг бол Олон улсын валютын сангийн тусламжийг авах юм. Тэгвэл өнөөдөр ОУВС-ын төлөөлөгчид Монгол Улсад ирэх тухай мэдээлэл гараад байгаа. Өнгөрсөн оны аравдугаар  сарын эхээр АНУ-ын Вашингтон хотноо болсон Олон улсын валютын сан (ОУВС), Дэлхийн банкны 2016 оны жилийн уулзалтад Сангийн сайд,  Монголбанкны Ерөнхийлөгч албаны төлөөлөгчдийн хамт оролцсон.

Энэ үеэр ОУВС, Дэлхийн банкны удирдах албан тушаалтнууд болон хөрөнгө оруулагчидтай  уулзалт хийж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцсон тухай албаны хүмүүс мэдээлсэн. Үүний дараа ОУВС-гийн төлөөлөгчид өнгөрсөн аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 4-нийг хүртэл ОУВС-ынхан манай улсад ажилласан. Энэ дагуу  ОУВС-гийн ажлын хэсэг ирэх арванхоёрдугаар сард Монгол Улсад ирэх төлөвлөгөө гаргаад байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байсан ч хойшлогдож өнөөдрийг хүрээд байгаа билээ.
 

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Delger 2017-01-20 01:21:54
    http://Cash4Visits.com/ref.php?refId=344602 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон ...