Обама Цагаан ордноос гараад юу хийх вэ
АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трампын тангараг өргөх ёслол өнөөдөр болно. Харин Барак Обама хамгийн өндөр рейтингтэйгээр төрийн тэргүүний суудлаа хүлээлгэн өгч байна. Судалгаануудаас харахад америкчуудын 60 хувь нь АНУ-ын түүхэн дэх анхны хар арьст Ерөнхийлөгчийн төр барьж байсан он жилүүдийг сайшаан үнэлжээ.

Өдгөө 55 настай Обама хамгийн сүүлчийн хэвлэлийн бага хурлаараа гэр бүлдээ илүү их цаг зарцуулна хэмээгээд Цагаан ордныг орхисон эхний жилдээ гэртээ ном бичиж сууна, олон нийтийн өмнө үг хэлэхээ хэсэг хугацаанд зогсооно гэж хэлсэн байна.


ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙХӨӨ ТАЛААР


“Би бага зэрэг чимээгүй орчинд байж, хэсэг хугацаанд ч болов ярьж байгаагаа байнга сонсохгүй байхыг хүсч байна” хэмээн Обама өгүүлжээ.

Гэхдээ тэрбээр “үнэхээрийн үнэт зүйлс”-ийг хамгаалах шаардлага гарвал дуугүй суухгүй хэмээсэн байна. Эдгээр асуудлын тоонд “улс төрийн сөрөг хүчнийхнийг дуугүй болгох, хэвлэлд дарамт шахалт үзүүлэх гэсэн оролдлого”, санал өгөхөд саад учруулах, түүнчлэн хууль бус цагаачид, АНУ-д ирсэн хүүхдүүдийг улс орноосоо хөөх зэргийг оруулсан аж.

Дональд Трампыг өнөөдөр тангаргаа өргөсний дараа Обама гэр бүлийнхэнтэйгээ Калифорни дахь Палм-Спрингс амралтын хотхонд амрах юм байна. Обама, түүний гэргий Мишель, хоёр охин Малия, Саша нар Цагаан ордноос нүүгээд Вашингтонд амьдарна. Обамагийн хэлж буйгаар бага охин Саша нь дунд сургуулиа төгстөл Вашингтонд үлдэх гэнэ. Харин том охин Малия нь ирэх намраас Харвардын их сургуульд суралцах аж.
 

ОРОСЫН ТАЛААР


Барак Обама хамгийн сүүлчийн хэвлэлийн бага хурлынхаа үеэр шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трампыг Оросын эсрэг хориг арга хэмжээг цөмийн зэвсгийн хэлэлцээртэй холбохгүй байхыг уриалсан байна. Нэхдээ тэр Оростой үр ашигтай харилцааг бий болгох шаардлагатай гэж дахин мэдэгджээ. Обама “Оростой сайн харилцаатай байна гэдэг АНУ-ын болон дэлхий нийтийн ашиг сонирхол нийцнэ. Миний Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хугацаа нь ийм л алхамд тулгуурлаж байсан” гэжээ. Тэрбээр хоёр орны харилцаа муудсаны хариуцлагыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд тохоод, Оросыг цаашид цөмийн зэвсгээ багасгах хэлэлцээрт орох сонирхолгүй байна хэмээсэн байна.
 

ЧЕЛСИ МЭННИНГИЙН ТУХАЙ


Обама төрийн тэргүүнээр ажиллах сүүлийн өдрүүддээ “WikiLeaks”-ийн мэдээлэгч, нууц мэдээлэл задруулсан хэргээр 35 жилийн ял авсан трансжендэр Челси Мэннингийг өршөөсөн тухай шийдвэртээ тайлбар өглөө. Өдгөө 29 настай Челси Мэннинг (төрөхдөө Брэдли Мэннинг нэртэй байсан) уг нь 2045 онд суллагдах ёстой байсан ч энэ оны тавдугаар сарын 17-нд эрх чөлөөтэй болно.

Обама түүнийг ялын хугацааныхаа багагүй хэсгийг биеэр эдэлсэн, өршөөл үзүүлэхүйц байсан гэжээ.
 

ПАЛЕСТИН-ИЗРАИЛИЙН ЗӨРЧИЛДӨӨНИЙ ТАЛААР


Израиль, Палестин хэтдээ энх тайвныг сахиулж чадах уу гэсэн асуултад Обама хариулахдаа “хоёр ард түмний хоёр улс” зарчмаар тохиролцоо хийх магадлал хурдан хугацаанд багассан гэжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлчээр Палестины эзлэн авсан нутаг дэвсгэрт орших еврейн сууринд Израилиас барилгын ажил эхлүүлснийг шүүмжилж, тогтоол гаргасан билээ.

Энэхүү тогтоолын дуулиан тарьсан нэгэн үйл явдал нь АНУ сүүлийн 40 жилд анх удаа уламжлалт холбоотой хамгаалах эрхээ ашиглаж, хориг тавиагүй гэхэд болно. Обамагийн хувьд “хоёр ард түмний хоёр улс” зарчмыг Палестин-Израилийн олон жилийн зөрчил маргааныг шийдвэрлэх цорын ганц хувилбар хэмээн нэг бус удаа илэрхийлж байсан. АНУ хориг тавих эрхээ эдлээгүй шалтгааныг Израильтай зэрэгцээд Палестин хэмээх улс байгуулах, оршин тогтнох энэхүү зарчмыг дагасантай холбоотой аж.
 

ТРАМПТАЙ ЯМАР ХАРИЛЦААТАЙ БАЙХ ТУХАЙ


Обаматай Дональд Трамптай ямар харилцаатай байдаг вэ гэсэн асуултад хариулахдаа түүнтэй чин сэтгэлээсээ уулзаж ярилцсан гэдгээ хэлсэн ч, өөрсдийг нь ижил зорилго холбодог харилцаатай гэж худлаа ярихгүй гэжээ.

Түүний хэлсэнээр Трамп төрийн тэргүүнийхээ сүүлийн найман жилд явуулсан олон санаачилгыг эсэргүүцэж, сонгуульд ялсан. Тиймээс тэрбээр Ерөнхийлөгчийн суудалд байх хугацаандаа өөрийнхөө үзэл, төсөөллийг хэрэгжүүлнэ.

“Бидний үзэл бодол олон зүйл дээр давхацдаг гэж би бодохгүй байна” хэмээн Обама хэлээд түүний хувьд засгийн эрхийг энхийн замаар шилжүүлэх нь л хамгийн чухал болоод байгаа гэжээ. Харин Дональд Трампын тангараг өргөх ёслолын ажиллагаанд Конгрессийн 50 гишүүн бойкотлох тухай шийдвэрийг дэмжиж байгаа эсэх асуултад хариулахаас татгалзсан байна. Түүний хувьд өнөөдөр болох ёслолын ажиллагаанд эхнэртэйгээ хамт оролцоно гэдгээ батлан хэлжээ.

Барак Обама АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп тангаргаа өргөх энэ өдөр төрийн тэргүүний суудлаа албан ёсоор орхих юм.
Өглөөний сонин
Э.Мөнхзаяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-01-22 08:07:20
    Tramp neg l turiin terguun talaas ni harahad bish haragdaad baigaa yum daa.
  • АМЫЖЦУ 2017-01-20 05:04:45
    ТРАМП ОБАМАГ ЭСЭРГҮҮЦСЭЭР БАЙГААД Л СОНГУУЛЬД ЯЛСАН ТЭГЭХЭЭР ЮУ БОЛОХОВ
  • miigaa 2017-01-20 03:50:05
    Muu eronxiilogch
  • Зочин 2017-01-20 03:43:39
    Оростой харилцаагаа сайжруулах гээд эдийн засгийн хориг авсан ухааны юм ярьж дээ.Энэ хүн бидэнд ямар хамаатай юм бэ.
  • delger 2017-01-20 01:25:36
    http://Cash4Visits.com/ref.php?refId=344602 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон ...
  • Бат 2017-01-20 00:32:17
    Сэтгүүлчидээ гэж энэ хүн би дэнд ямар хамаа байна аа