.jpg)
Засгийн газраас өргөн мэдүүүлсэн Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Ахмад настны тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд 65 ба түүнээс дээш насны ахмад настанд жилд хоёр удаа 50-250 мянган төгрөгийн насны хишгийг олгохоор тооцжээ. Үүнд зориулан 2017 оны төсөвт 20.4 тэрбум төгрөг суулгажээ. Ахмад настанд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээг тэдний хэрэгцээ, хүсэл санаачилгад тулгуурлан үзүүлэхээр хуулийн төсөлд тусгаж, төрөл, хэлбэрийг өргөжүүлсэн нь одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиас давуу талтай болсон хэмээн Засгийн газар үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү байнгын хороо болон ажлын хэсгээс ирүүлсэн зармын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж, гишүүдийн дэмжлэгийг хүлээлээ. Иймээс холбогдох байнгын хороо руу шилжүүлэв.

П.ГОО
Оллоо.мн