Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагсдын хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төр даана
УИХ-ын чуулганы хуралдаанаар Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Уг хуулийг 2000 онд баталсан байна. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос 2014 онд уг хуулийг цаг үетэй уялдуулан шинэчлэх үүргийг Засгийн газарт өгчээ. Үүний дагуу Засгийн газраас хуульд дөрвөн зүйл бүхий нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулж, өргөн барьжээ. Тухайлбал, хуульд төрийн албан хаагчийн Дипломат төлөөлөгчийн газарт гурван жилийн хугацаатай томилдог байсныг дөрөв болгосон байна. Төрийн албаны цалин хөлс хувийн хэвшлээс бага байдаг. Үүнээс үүдэн дипломат албанд ажиллах мэргэжлийн, чадварлаг боловсон хүчин хувийн хэвшилд шилжих нь нэмэгдсэн байна. Тиймээс Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагсдын цалин хөлсийг Засгийн газар гурван жил тутам шинэчлэн тогтоох, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төрөөс хариуцах зэрэг зохицуулалтыг нэмж тусгажээ.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. Үүний дараа байнгын хорооны гишүүдээс гарсан зарчмын зөрүүтэй томьёоллуудаар санал хураалт явууллаа.  Саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв.
 

П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • doogii 2017-01-19 15:27:26
    ih zantai hooson tolgoitnuudaa erhlyyleed baih umaa,uin cecerlegiin hyyhdiig daah geh czig,eh ecegni oorsdoo haacz hariucah estoi bizdee
    83.6.90.49
    Мэдэгдсэн Хариулах