Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийг нэмэлт хэлэлцээрээр шийднэ

Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийг өнөөдөр баталлаа. Хоёр жилд нэг удаа байгуулдаг дээрх хэлэлцээрт хууль зүйн орчинг боловсронгуй болгох, Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрны баталгаа, Хөдөлмөрийн харилцаа, Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх зэрэг нийт 46 заалт бүхий асуудал тусгасан байна.

МҮЭ-ийн холбооноос оруулсан саналууд бүрэн дэмжигдсэн байна. Гол заалтуудыг дурьдвал,
 

  • Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын бүтцийн өөрчлөлтийн улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн хүмүүст шинээр мэргэжил олгох, мэргэшүүлэх, ажлын байраар хангах болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын баталгааг хангах чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөрийг тухайн салбарын түншлэгч талууд хамтран боловсруулж хэрэгжүүлнэ.
  • Ажилтнуудын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор компанийн хувьцааны тодорхой хувийг ажилтнууддаа эзэмшүүлэх бодлого баримталж, “Ажилчдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр” хэрэгжүүлэх боломжийг судална.
  • Тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн боломжтой уялдуулан 2018 оны улсын төсөв батлагдахаас өмнө талууд нэмэлт хэлэлцээр байгуулж, шийдвэрлүүлнэ.
  • Төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын төсвийн хэмнэлт болон өөрийн үйл ажиллагаанаас орох орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлсэн орлогоос тухайн байгууллагын ажиллагчдын цалин хөлсийг нээгдүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах асуудлыг хамтын гэрээ, хэлэлцээрээр хэлэлцэн саналыг тусган шийдвэрлэх арга хэмжээ авна.


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр энэ үеэр хэлсэн үгэндээ “Бид эдийн засгийн хүндрэлтэй байдал гэж шалтаг тоочилгүй бодлогын хэмжээнд суурь тогтолцоог өөрчлөх хэд хэдэн чиглэлүүдийг хэлэлцээрт тусгасан нь чухал юм. Гурван тал бие биедээ хяналт тавьж хамтран энэхүү хэлэлцээрийг үргэлжлүүлнэ. Хууль эрх зүйн орчинг шинэчлэх талаар олон асуудал тусгасан байгаа. Хөдөлмөрийн бүтээмж, сахилга бат, ажлын онцлог зэргээс шалтгаалж цалингийн шатлалыг тогтоодог байя гэдэгт талууд санал нэгтэй байсан нь өмнөх хэлэлцээрээс онцлог байлаа.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Иргэдийн ажлын байр, цалин орлогыг хамаалах, цалингийн тогтолцоог шинэчлэх зэрэг нийгмийн хамгааллын олон асуудлыг шийдвэрлэхэд энэ хэлэлцээр чиглэлээ. Улс орны эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж иргэдийн цалин тэтгэврийг нэмэгдүүлэх боломжгүй ч Төсвийн тухай хуулиар дамжуулж төсвийн хэмнэлт, төсвийн гадуурх олсон орлогоор цалин хөлсөө нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын асуудалд зарцуулах боломжийг энэ удаагийн хэлэлцээрээр олгож байгаа. Энэ хэлэлцээрт тусгагдсан зүйл заалтын 50 орчим хувь нь ажлын байрыг хадгалж үлдэхэд чиглэгдсэн. Хэлэлцээрт бодитой хэрэгжих зүйлийг тусгасан гэж онцолж хэлмээр байна" гэв.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2017-01-20 02:40:00
    Tusviin baiguullagiin ajilchdaas 50 myangiig halah heregtei. Avilgachid hiihgui l dee