Монголын анхны нарны цахилгаан станц ашиглалтад орлоо

Дархан-Уул аймгийн 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 10 мвт хүчин чадал бүхий нарны цахилгаан станц өнөөдөр /01.19/ нээлтээ хийлээ.  Нээлтийн үйл ажиллагаанд Эрчим хүчний сайд П.Ганхүү, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мацато Такаока болон аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат зэрэг албаны төлөөллүүд оролцож, хүндэтгэлийн туузыг хайчиллаа. 



Тус нарны станцыг дотоодын “Solar power international”, Японы “Sharp” корпораци, “Shigemitsu shoji” компани хамтран байгуулсан бөгөөд жилд 14,1 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх юм.

Энэ нь 20,000 айл өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ. Улмаар жилд 14,746 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлэх ач холбогдолтой хэмээн “Solar power international” компанийн гүйцэтгэх захирал Б.Мандалбаяр нээлтийн арга хэмжээний үеэр онцоллоо.

Станцын цахилгааны тоног төхөөрөмжүүд нь манай орны -30-40 хэмийн хүйтэн эрс тэс нөхцөлд найдвартай, өндөр үр ашигтай хэвийн ажиллаж байхаар тооцоолсон бөгөөд Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ компанид эрчим хүч нийлүүлж эхэллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2017-01-28 07:47:33
    saihan medee bna. odoo DARKHANiihaa irgediin tsahilgaanii tulburiig bagasgah arga hemjee avah heregtei shuu
  • anu,New York 2017-01-22 13:55:05
    Very good Best
  • bold 2017-01-21 06:02:44
    sum bolgond tavih heregtei
  • иргэн 2017-01-20 08:59:21
    сайхан мэдээ байна дандаа өр гэсээр байгаад бид сонин болсон банйа
  • зочин  2017-01-20 01:11:08
    манайд уул нь нүүрс шатаадаг дулааны станц ямар ч шаардлагагүй шүү дээ ийм сайхан нар салхи байхад цаашид өшөө олныг байгуулаарай
  • Батаа 2017-01-19 23:33:53
    их сайхан мэдээ байнаа тойруулаад хашаа барихгүй бол мал гэмтээх вий дээ
  • Л.Гантулга 2017-01-19 09:22:29
    Монгол түмний хэрэглэх эрчим хүчний эх үүсвэр улам олон болтугай. Хурай хурай хурай.