
Улаанбаатар хотод энэ сарын 16-ны өдөр таван иргэн архинд хордож амиа алдсантай холбогдуулан Орхон аймгийн хууль, хяналтын байгууллагууд архи худалдан борлуулдаг түүгээр үйлчилдэг байгууллагуудыг яаралтай шалгажээ. Үүний хүрээнд 354 цэгээс 5900 шил “Gold Chinggis” архийг битүүмжилсэн байна. Харин “Найрсаг” нэртэй архи шалгалтын үеэр илрээгүй гэж МХГ-ын улсын байцаагч хэллээ.
Архинд хордож амиа алдсан иргэдийн хэргийн газарт “Найрсаг”, “Gold Chinggis” архины шил байсан тул ийнхүү уг архийг битүүмжилжээ.
Б.Орхон