Налайхын уурхайд дахин нэг иргэн амиа алджээ
Нийслэлийн Налайх дүүрэгт уурхайн 70 метрийн гүнд нэг хүн дарагдлаа гэх дуудлага өнөө өглөө 06:25 минутанд Онцгой байдлын албанд иржээ. Хэргийн газар Уул уурхайн аврах ангийн долоон алба хаагч,  хоёр техник хэрэгсэлтэйгээр аврах ажиллагаг зохион байгуулжээ. Харамсалтай нь 48 настай иргэн Б шаварт дарагдан нас барсан байжээ. Аврагчид түүний цогцосыг гарган эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.Одоогоор хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
 
Байсхийгээд хүний амийг авч оддог Налайхын нүүрсний  амуудыг холбогдох албаныхан хаах шийдвэр гаргаж, лацаддаг ч  хэд хоногийн дараа хулгайгаар ажлаа явуулж эхэлдэг нь өнөөдөр асуудал болоод байна. Мэдээж хүний амь нас хохирч байгаа нь аюултай хэдий ч энэ жижиг амуудаар амьдралаа залгуулдаг олон иргэд байгаа. Тиймээс энд ажиллаж буй хувиараа нүүрс олборлогчдод хөдөлмөрийн аюулгүй байдал сахиулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байгааг дүүргийн иргэд хэлж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gggg 2017-01-19 08:24:52
    http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон ...
    202.131.243.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-19 07:41:20
    Налайхын ннүрс маань одоо уурхай юмуу, бичил уурхай юмуу, алинч биш сайн дурын үхлийн нүхүүд юмуу зохицуулсан юм байна уу хэлж өгөөч Сундуй, Сандуй нар минь
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах