Давост оччихоод хэрүүлийн үг тээж болох уу

Дэлхийн томчууд дэлхийн хэмжээний асуудлыг хэлэлцэж байна. Тэд шийдэл, гарц, хамтын ажиллагааны тухай ярьж, хэлэлцэж байна. Харин манай Ерөнхийлөгч, ” Давосын чуулганд очдоггүй юм, уригддаг юм” гэх өнгийн зүйлийг өөрийн мэдлийн News.mn сайт, түүний сэтгүүлчээр дамжуулан Монголд илгээж байх юм. Дор нь бичсэн комментийг нь уншиж л байгаа болов уу? Түүнийг урьсан байж болно. Тэгвэл бас татгалзах эрх түүнд байсан. Өөрийнхөө оронд, Монгол улсыг төлөөлүүлээд, Засгийн тэргүүнийг оролцуулж болох л байсан. Тэр цаг үеэ зөв дүгнэж чадсангүй. Улсын эдийн засаг тааруу байна. Ядуурал, ажилгүйдэл газар авсан. Яг л энэ асуудлыг тэнд хэлэлцэж байна. Дээрээс нь, Ерөнхийлөгч маань Дэлхийн эдийн засгийн форумын гол зочин, Хятадын дарга Си Жин Пинтэй уулзах нүүргүй болсон.

-Дэлхий Хятад руу хошуурч байна. Хятадтай хамтарснаар эдийн засгаа хөгжүүлж, үр ашгаа хүртэж байна. Тэгэхэд хаяа дэрлэсэн Монгол Улс, монголчууд яагаад энэ боломжоо ашиглахгүй байна вэ? гэж хятад улсын удирдлага надад хэллээ гэж тэр телевизийн ярилцлагад орохдоо сайрхан ярьж байсныг санаж байна. Тэгээд тэр юу хийв ээ? Далай ламыг гардан урьж, Хятадыг Монголоос, биш ээ, Хятадууд Монголыг түлхэх ажлыг хийсэн. Түүний энэ үйлдлийг зөвтгөх хэсэг байгаа ч, цагаа олоогүй гэдэг дээр олонхи нь нэгддэг. Си Жин Пин тэргүүтэй дэлхийн удирдагчид хувийн тоглолтоо зогсоож, гар гараасаа барьж явах тухай ярьж хэлэлцэж байна.

Тэгвэл Монголын удирдагчдын хувийн тоглолт, ааш араншин, Монголыг дэлхийн хөгжлөөс, ”win win” бодлогоос, Европ, Азийг холбосон ”нэг зам, нэг бүс” хөтөлбөрийн гадна үлдэх аюулын бүсэд авчирчээ. Энэ хэний гавьяа вэ? гэж асуумаар санагдлаа. Гуравхан сая хүн амтай, газрын дороо хэмжээлшгүй баялагтай, 60 саяар тоологдох малтай Монгол улсыг яаж ингэж ядуу зүдүү амьдруулж байгаа нь, Монголыг удирдаж буй хүмүүстэй л холбоотой. Ийм л арчаагүй, амиа бодсон удирдагчид Монголд заяажээ. News.mn-д Давосын тухай сурвалжлагыг уншаад ингэж бичмээр санагдлаа.

Ц.ЭНХБАТ тоймч
control.mn

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-02-10 04:37:46
    Элбэгээ 2 сайн зүйл хийсэн. нэг. Далай багшийг урьсан хоёр Энхбаярыг хорьсон. Тусгаар монгол улс Далай багшийг урих нь хэнд хамаатай юм. Муу хужаа нар монголын ...
  • Zochin 2018-02-07 06:28:09
    Eronhiilegch ochood; hel baihgui, medleg baihgui sharaa bolno gedgee sain medej baigaa ochihgui dee. iim hun songoson bidnii buruu, daraa bodoj songooroi .
  • зочин 2017-01-21 09:23:03
    яах гэж ийм хүний төлөө саналаа өгсөн юм бэ .ахиад ийм хүн сонгохгүй төлөө л нэгдэцгээе .
  • Zochin 2017-01-21 06:50:44
    Udirdah chadbargui hun!
  • 70 jil 2017-01-20 03:42:12
    90 onoos omno jinhene saihan baije.Hun bur ajiltai orlogotoi.2 idehgui-hooson honohgui.Ur zeel-utaagui Yah gj ene hunii ugend orov doo.bid 3han say sh de
  • зочин 2017-01-20 01:24:07
    Монгол хүн бүр дор бүрнээ хичээцгээ. Өдөр бүр эх орныхоо төлөө халуун сэтгэлээр хандаж байя.
  • Хөдөөний хүн  2017-01-20 01:19:19
    Ерөнхийлөгчөөрөө бахархаж явдаг шүү, Монгол эх орноо дэлхийд таниулж, тусгаар улс гэдгээ мэдрүүлж байдагт нь
  • pkxny 2017-01-20 00:46:00
    Өнөө цагийн удирдагчид шиг муу хүмүүс түүхэнд байсан болов уу. Ядуу монгол болсон нь тэдний буруу яах аргагүй.
  • zochin 2017-01-19 13:23:01
    ene bid 2-iig xen ch tooj sonsoxgyi uls oronoo gamshigiin xemjeend ochson avilgal obchin gemt xergiin uur bolgoson xun aygyi bol xoogdoj irne Zorigiin xergiig x...
    24.1.124.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Оч 2017-01-19 13:01:59
    улаан хэлтийг урдуураа оруулахгүйн байна лээ
  • Зочин 2017-01-19 11:56:30
    Энэ Балай их ос хонзон санадаг Луйварчин даа,, Ухэж далд ороод зайлаад ороосой билэээ,, АН ииханыг Сайн ч хулхидаж урвалааа . Урвагчын Хуухэд бас л урвана
  • ДАЯАР МОНГОЛ 2017-01-19 11:51:59
    МОНГОЛ ХҮН БОЛ ХУЖААГ ЭСЭРГҮҮЦДЭГ. ЭРЛИЙЗҮҮД ХУЖААГ ДЭМЖДЭГ. ҮҮНИЙГ БИЧИГЧ НЬ ХУЖААГИЙН ШЭЭС БАЙНА.
  • Суржин эрийн даржин явдал 2017-01-19 11:48:36
    Өрөнд баригдсан худалч эр баячуул дээр орчихсон улсыг ингэж хөгжүүлдэг юм гэж залаад.. Нөгөөдүүл нь егөөдөөөд.. зарим нь яасан муухай өмхий утаа үнэрт вэ гэж...
  • H 2017-01-19 10:59:19
    Mонгол улс тусгаар тогтносон улс. Мөнгө харьж хятадын бодлогыг дэмжихгүй шүү
  • ЗОЧИН 2017-01-19 10:16:51
    ҮНЭН БИЧЖЭЭ. МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ МӨНХӨД ЯДУУ БАЙЛГАЖ, ХОДООДООР НЬ САНАЛЫГ НЬ ХУДАЛДАЖ АВАХ СОНИРХОЛТОЙ, ШУНАЛ НЬ ИХЭДСЭН ШУЛАМНУУДААР ДҮҮРСЭН ТӨР ЗАСАГТАЙ ДАА...
    202.179.29.160
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2017-01-19 10:03:01
    UDARDAGCHID N IRGEDIINHEE TOLOO ,IRGED N HANGALUUN AMIDARDAG TIIM ORNIIG DELHII SHUUD TANIDAG YM.UDIRDAGCH N HESEG BULEG LUIVARCHDIIG UDIRDAAD ...
  • иргэн 2017-01-19 09:58:41
    Нийт олонхийн санаа бодлыг тусгасан маш зөв нийтлэл бичжээ. Урьсан болгонд гүйцээд очоод байвал юу болох вэ, Энэ хүнд ямарч мэдрэмж алга. Одоо угаасаа хусагдах ...
    • иргэн 2017-01-19 10:00:07
      гэж байж юугаа хийж тийшээ очно оо, угаасаа худлаа өөрөө том хүмүүст харагдаж, олон улсын байгууллагад ч юм уу шургачих л санаа өвөрлөж яваа байх. Улсаа самраад...
      • иргэн 2017-01-19 10:00:44
        хаячихсаныг нь нөгөөдүүл нь эрхбиш мэдэж байгаа байлгүй дээ,
  • зочин 2017-01-19 07:43:01
    нээрээ нэг чалчихаараа бүр солиоруулж өгдөг хүн дээ. бид мэдэлгүй үахав, Эх орон нь хөгжөөгүй байхад өөрөө их хөгжсөн хүн амьтан хараад л өөрөө л чалчаад ,,,кк ...
  • ККККК 2017-01-19 07:39:29
    ЭЛБЭГДОРЖИЙГ МУНДАГ ХҮН ГЭЖ БОДОЖ ЯВДАГ ХҮН БАЙДАГ БАЙХ НЬ. ГАДААД ХЭРГИЙН ЭКС САЙД, ЦАГААН 2 БАЙХ ГЭСЭН ЧИНЬ БИШ БАЙНА. БҮГДЭЭРЭЭ МОНГОЛООС ЗАЙЛААСАЙ.
  • Зочин 2017-01-19 07:35:39
    Сэтгүүлчтэй хийсэн ярилцлагыг нь уншсан, чамаар Давос дутав гэж гэсэн үгэнд л хариу барьсан ээлжит хэрүүл л байна лээ, хэл нь татмар хүзүүгүй толгой
  • ENE YGIIG DAVOST BAIGAA 1 TOVARSIH-D DAM 2017-01-19 07:29:33
    ENE MUU SOXOR LAMTAI, LAMGYI MONGOL USL BOLOOD L YVSAN YUM. TSAASHDAA CH BOLOX L BAILGYI - BODOO.
  • vvv 2017-01-19 07:19:47
    mundag hunshdee bid ingj heruuliin chanarta yum bichj bolohgvi shu deee
  • Дорж 2017-01-19 07:17:43
    Яасан их хужаадаа хайртай новш вэ? Элбэгдорж Далай багшийгаа уриа биз. Ард түмэн Далай багшдаа мөргөө биз. Чи тэгвэл эрлийзээрээ хужаад мөргө.
  • ЗӨВ 2017-01-19 07:11:32
    ЗӨВ. АН, МАН -энэ намууд төр барихдаа улсаа өрөнд бариулж , ард түмнээ ядууруулж л чадлаа. Ерөнхийлөгч гэж өөрийн эрх ашгаа бодсон хүн
  • Ардууд 2017-01-19 07:05:01
    Хэвлэлийнхэн бүгд Монголын ерөнхийлөгчийг гутаахаар бэлтгэгдсэн хятадын тагнуулууд байна. Дотооддоо ямар нэгэн асуудалгүй улс орон байхгүй. Улс орноо бодмоор.
  • Би 2017-01-19 06:59:36
    Элбэгдорж л Монголыг дэлхийд таниулж байгаа шүү энийг бичсэн хүн гуай
  • иргэн 2017-01-19 06:51:13
    Угаасаа юу ярьж байгаагаа мэддэггүй ойлгодоггүй чалчаа амьтан шүү дээ. Ийм ерөнхийлөгч сонгосондоо гутарч байна.
  • Delger 2017-01-19 06:39:22
    http://Cash4Visits.com/ref.php?refId=344602 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон ...