Тав хүртэлх насны 2525 хүүхэд түлэгдэж нас баржээ
Эцэг эх, томчуудын анхаарал болгоомжгүйгээс болж, бага насны хүүхдүүд  осолдож, гэмтэж бэртэх цаашлаад амь насаа алдах тохиолдлууд ихээр гарч байна. Ялангуяа халуун хоол цай, буцалсан усанд түлэгдэх тохиолдол их байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. 

ГССҮТ-ийн эмч нарын хэлж буйгаар өнгөрсөн онд гэхэд тав хүртэлх насны 2525 хүүхэд түлэгдэж, амиа алджээ. Тэдний 77 хувь нь халуун хоол цай, буцалсан усанд түлэгджээ. Иймд эцэг эхчүүдийг бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг  эмч мэргэжилтнүүд сануулсаар байна. Үгүй бол таны үргэлжлэл болсон үрс чинь  насан туршдаа эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирч үлдэж байна.

Дашрамд дуулгахад Монгол улсын Засгийн газрын 224 дүгээр тогтоол, “Oсол гэмтлээс сэргийлэх өдрийг жил бүрийн 1 дүгээр сарын 2 дахь долоо хоногт тодорхой сэдэв дор зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд Осол гэмтлийн өдрийг энэ сарын 15-наас ирэх хоёрдугаар сарын 28-ныг хүртэл улс орон даяар “Хүүхдийн түлэгдэлт–Эцэг эхийн хариуцлагаас” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine