Баянмонгол хорооллынхон долоон  жил хууль бусаар байгуулагдсан СӨХ-той явжээ
Сүүлийн жилүүдэд нийслэл хотод олон тооны орон сууцны хороолол баригдаж, бүгд СӨХ гэх байгууллагатай болсон. Эдгээр байгууллагууд нь иргэдээс сар бүр хураамж авч, тухайн орон сууцны засвар үйлчилгээ, харуул хамгаалалтыг хариуцан ажилладаг. Дээрх байгууллагуудтай холбоотой гомдол, санал тасардаггүй ч түүнд анхаарал тавьж ажилладаг эрх бүхий байгууллагыг нэрлэх боломжгүй. Иргэд ч өөрсдийн төлж буй мөнгө юунд зарцуулагдаж байгаа талаар төдийлөн анхаарал тавьдаггүйгээс үүдэн СӨХ гэх байгууллагын санхүүгийн зарцуулалт иргэдэд нээлттэй бус байдаг. Иймд СӨХ болоод оршин суугчдын хооронд асуудал үүсэж, эцэстээ шүүх цагдаагийн байгууллагад очиж байна.

Тухайлбал  Баянзүрх дүүргийн “Баянмонгол” хорооллын оршин суугчид хууль бусаар байгуулагдсан “Баянмонгол-СӨХ”-ийг татан буулгахаар шүүхэд хандаад багагүй хугацааг үдэж байгаа билээ. Учир нь анх СӨХ-ийг байгуулахдаа оршин суугчдын саналыг аваагүй бөгөөд барилгын компанийнхан өөрсдөө дур мэдэн “Баянмонгол” СӨХ-ийг байгуулжээ. Энэ СӨХ-д тухайн барилгын компанийн нягтлангаас эхлээд ихэнх ажилчид нь  багтсан байна.

Ингээд СӨХ байгуулаад даруй долоон жил өнгөрсөн ч энэ хугацаанд хорооллын тохижилт үйлчилгээг засаж, сайжруулах ямар ч ажил хийгээгүй байна.  Иймд оршин суугчид өөрсдөө СӨХ-өө байгуулж ажиллах хүсэлтэй байгаа аж.  Харин энэ асуудлаас болж талууд  маргалдаж, улмаар гурван шатны шүүхээр явсан ч одоог хүртэл энэ асуудал шийдэгдээгүй байгааг оршин суугчид  хэлж байна.

Анхан шатны  болон давж заалдах шатны шүүхээс  СӨХ-ийг хууль бусаар байгуулагдсан хэмээн үзсэн ч дээд шүүх өмнөх  хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ.   Энэ нь оршин суугчдын эрх ашгийг зөрчсөн үйлдэл болсон хэмээн тус хорооллын оршин суугчдын төлөөлөл өнөөдөр мэдээллээ. Тэд “Оршин суугчдын эрх ашгийг хамгаалах түр хороо”-г байгуулсан бөгөөд цаашид долоон жилийн турш хууль бусаар үйл ажиллагаа явуулсан “Баянмонгол” СӨХ-ийг татан буулгана гэдгээ мэдэгдлээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen BULGAN SOH geh 2017-01-25 03:39:42
    saihan bulgan soh gedeg 10 HOROOLOLIIN 34 BAIRNII SOHIIN SARAA GEDEG AVGAI AJLAA OGOOD TONILOOCHEE IRGED N SOHIIN MONGOO TOLOHGUI SHUU BUGDEEREE.BAS L SAIHAN
  • Gana 2017-01-19 13:20:49
    Suugchidaa dahin uulzaj shiideh gazar ni uguu .
  • Zochin 2017-01-19 08:49:25
    Orshin suugchid uursduu yriltsaj bgaad suh uu tuluhgui, hural hiiged l dotroosoo baiguulchaajee. Ydaad bh yu bnaa
  • bngf 2017-01-19 08:26:00
    http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон ...
  • Оюун 2017-01-19 08:15:13
    Ханаа ямар утсаар хандаж гомдол санал хүсэлтээ гаргах бэ би маш их гомдолтой байна энэ СӨХ-д
  • tuguu 2017-01-19 08:08:42
    tiimee demjij bn arai ch dee ih mongol ni iim bol tatan buulganaa ho
  • orshin suugch 2017-01-19 07:32:03
    bayanmongoliin sox mongo l idexees oor suugchidiin toloo yuch xiideggui ene jil mash xuiten bna namraas xoish xeleed yamarch arga xemjee avaxgui bna!
  • суугч  2017-01-19 06:45:12
    наад сөх гэгчээсээ та нар зүрээг р гарчихаач,бас мөнгө бүү төлөөч,тэгээд өөрсдөө сөхөө байгуулчихаач.Юун шүүх мүүх яасан их зав,мөнгөтэй юм бэ?
  • ЗОчин 2017-01-19 06:44:41
    Барилгын компаниуд гэж даварсан цацагнууд бна. Бүгдийг нь хөөгөөд явуул. Төрхмөнд нь буцаа... Дээд шүүх гэж ялзарсан газар бна.
  • Delger 2017-01-19 06:38:40
    http://Cash4Visits.com/ref.php?refId=344602 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон ...
  • Зочин 2017-01-19 06:04:34
    Бөөгнөрөөд хот байдлаар амьдарч чадахгүй бол нүү нүү жалгын нэгээр тараад нүү, хөдөө чинь эзэнгүй хот чинь утаа нүүдэлчин ард түмэн нүүгээд бай
  • BM irgen 2017-01-19 06:02:06
    BM horoolol arai denduu shuu, agaarjuulaltiin system ajillahgui, bohiriin shugam ni bainga buglurnu, lifniih ni zarim camernuud ajillahgui, xaxax
  • zochin 2017-01-19 05:57:18
    tiimee demjij bn arai ch dee ih mongol ni iim bol tatan buulganaa ho