Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг танилцуулав.

2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, цагдаагийн байгууллагын зарим үйл ажиллагаатай холбоотой харилцааг тусдаа хуульчилахаар зохицуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл тусгайлсан зохицуулалт бүхий хуулиудыг батлаагүйн улмаас цагдаагийн байгууллагын албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгаа, хөдөлмөрийн дотоод харилцаа нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг журмаар зохицуулагдаж биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэхтэй холбоотой харилцаа нь Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Засгийн газрын гишүүний түвшинд баталсан эрх зүйн актаар зохицуулагдаж байгаа аж.

Иймд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, цагдаагийн алба хаагчийг үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэх, зөвхөн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор зайлшгүй тохиолдолд хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд хүний эрх, эрх чөлөөнд халддаг байх болон хуулийг хэрэгжүүлэх явцад гарч буй бусад хүндрэл бэрхшээлийг арилгах зорилгоор дээр дурдсан зохицуулалтуудыг нэмж тусган Цагдаагийн албаны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Тухайлбал:

    Цагдаагийн байгууллагын удирдлага, бүтэц зохион байгуулалтын бүтцийг чиг үүрэгт нь нийцүүлэн нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх зарчимд нийцүүлэн уян хатан тодорхойлох боломжийг бүрдүүлэх,
    Цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, түүнд тавигдах шаардлага, цалин хөлс, нийгэм, улс төр, эдийн засаг, хууль зүйн  баталгааг тодорхойлж, хуулиар хүлээсэн үүргээ саадгүй хэрэгжүүлэх баталгааг хангах,
    Цагдаагийн алба хаагчийн өдөр тутам хэрэгжүүлдэг хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан албадлагын шинжтэй арга хэмжээг авах үндэслэл, журмыг тодорхойлох,

    Тэдний албан үүрэгтээ хандах хандлагыг эерэгээр өөрчлөх зорилгоор цагдаагийг байгууллагын тодорхой албан тушаалд анхлан томилох, албан хаагчийг дэвшүүлэн томилохдоо албан хаагчийн мэдлэг, мэргэжил, ур чадвар, гаргасан амжилт, хувийн болон мэргэжлийн ёс зүйг үндэслэл болгох, албан тушаал эрхлэх шат дарааллыг баримтлах зарчмыг тусгах,

    Цагдаагийн байгууллага, цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагааны үед хүний эрхийг хамгаалах зохицуулалтыг бий болгож, зөвхөн тунхаглалын шинжтэй бус, хэм хэмжээ тогтоож үүрэг болгосон, түүнийг зөрчсөн бол хариуцлага хүлээлгэдэг байх,

    Цагдаагийн алба хаагч өөрийн албан тушаал, хариуцсан нутаг дэвсгэр, чиг үүргээс үл хамааран хүний амь нас, эрүүл мэндэд бодит аюул учирсан тохиолдолд нэн даруй арга хэмжээ авах болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг шинэлэг зохицуулалтуудыг тусгасан болохыг салбарын сайд танилцуулгадаа дурдав.

Үүний дараа байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа. Одоо чуулганаар байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-01-21 03:14:07
    тэтгэвэр, цалин бага тогтож байгаа сураг байна энэ үнэн үү
    202.9.41.91
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-19 14:44:28
    Ер нь цагдаагийн ажил их хэцүү байдаг юм байна лээ цаг наргүй баяр ёслолоор байнга ажилтай хамгаалалттай цалин багатай орон гэртээ нэр хүндгүй цалинг хангамжийг...
    • зочин 2017-03-22 06:39:08
      Цагдаагийн албанд ажиллаж байгаад хувь тэнцүүлж тэтгэвэрт гарсан энгийн ажилласан жилийг оруулж тооцсон зүйл байна уу цагдаагийн ажил маш хүнд шүү дээ
  • Зочин 2017-01-19 04:50:21
    Хамгийн гол нь хувийн болон мэргэжлийн ёс зүйг үндэслэл болгох хэрэгтэй ЁС ЗҮЙ