УИХ-ын гишүүн Г.Занданшатар нарын 30 гишүүний өргөн мэдүүлсэн Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хууль санаачлагчийн илтгэлийн УИХ-ын гишүүн Г.Занданшатар танилцууллаа.
Төрийн шийдвэр боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжилтийг нь хянах бүхий л үйл ажиллагаанд иргэдийг оролцуулж, тэдний үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэрт саналаа шууд тусгах боломжийг бүрдүүлэх нь ардчиллын суурь зарчмыг бэхжүүлэх үндсэн нөхцөл болохыг УИХ-ын гишүүн Г.Занданшатар онцлов. Хууль, шийдвэр батлахдаа нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг иргэдийн зөвлөлдөх санал асуулгаар тодруулах, улмаар түүнийг шийдвэрлэх шийдлийн талаар иргэдтэй зөвлөлдөх механизмыг шинээр бий болгосноор баталсан хууль, шийдвэр иргэдийн дэмжлэгийг авах, бодитой хэрэгжих үндсэн нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн төсөл санаачлагчид үзжээ.
Хууль, шийдвэр батлахдаа нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг иргэдийн зөвлөлдөх санал асуулгаар тодруулах, улмаар түүнийг шийдвэрлэх шийдлийн талаар иргэдтэй зөвлөлдөх механизмыг шинээр бий болгосноор баталсан хууль, шийдвэр иргэдийн дэмжлэгийг авах, бодитой хэрэгжих үндсэн нөхцөлийг бүрдүүлэх юм.
Зөвлөлдөх санал асуулга явуулахтай холбогдон гаргах зардлыг улс, орон нутгийн төсвөөс, түүнчлэн олон улсын байгууллагын санхүүгийн дэмжлэг, хувь хүн, хуулийн этгээдийн хандиваар санхүүжүүлж болох ба хувь хүн, хуулийн этгээдийн хандивын хэмжээ нь тухайн зөвлөлдөх санал асуулгын нийт санхүүжилтийн 40 хувиас хэтрэхгүй байхаар хуульчлахаар тусгасан болно.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариултаа авсаны дараа уг хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн