Д.Хаянхярваа: УИХ-д байгаа гурван нам ганц ганц хүнтэй гэж ойлгохгүй байгаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга өнөөдөр хэлэлцэх асуудлыг танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай асуудал байсан. АН энэ асуудлаар завсарлага авсан. Гэтэл байнгын хороон дээр 78 зарчмын зөрүүтэй санал асуулга гарч, хууль зөрчигдсөн.

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа: Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар гурван үндэслэлийг бүлэг дээрээ авч үзсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг салгаж хуульчлахдаа өмнөх хуулиа яаж хүчингүй болгох тухай процедурын асуудал гарна. Хэлэлцүүлгийн явцад зарчмын зөрүүтэй 170 гаруй санал гарч байна. Тиймээс парламентад суудалтай намууд  дахин энэ хуулийг авч үзэх шаардлагатай.  Мөн хугацааны хувьд багтахаа болиод байна. Тиймээс энэ тохиолдолд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг буцаан татах ёстой гэж бүлэг дээд үзээд Төрийн байгуулалтын байнгын хороонд санал хүргүүлсэн. Энэ хуулинд нэг хүнд зориулаад гаргалаа гэж ярьж байгаа. Бид УИХ-д байгаа гурван нам  ганц ганц хүнтэй гэж ойлгохгүй байгаа. Олон гишүүд дотроосоо нэр дэвшигчдээ тодруулна. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулж өгөөч гэж  хүсч байна.

Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэв.

 
П. ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • энх-60 2017-01-19 07:13:04
    Суудалтай суудалгүй эамуудаа оруулж хэлэлцэх хэрэгтэй. Хүч түрж болохгүй. Хуулиа баримтал. МАН-хаа.