МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг буцаах санал хүргүүлэв

УИХ дахь МАН-ын бүлгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах гурван үндэслэл бүхий саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүллээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат нар мэдээлэл хийлээ.

2016 оны Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийн дараа Сонгуулийн Ерөнхий хорооноос бүх шатны сонгуулийг нэг хуулиар зохицуулах боломжгүй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө энэ асуудлыг тус тусдаа хуулиар зохицуулах шаардлагатай талаарх хууль зүйн үндэслэл, тайлбарыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн. СЕХ-ны энэхүү саналд үндэслэн УИХ дахь МАН, АН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг 2016 оны 12 дугаар сард өргөн барьж, УИХ дээр хэлэлцэгдэж байна.

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр/01.18/ хуралдаж, уг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцын тухай мэдээллийг хэлэлцээд, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.8, 22.5 дахь заалтыг баримтлан Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийг хууль санаачлагчид нь дараах үндэслэлээр  буцаах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасныг Төрийн байгуулалтын байнгын хороонд ийнхүү уламжиллаа. Үүнд: 

  1. Өмнөх парламентын үед Улсын Их Хурлын сонгууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн, орон нутгийн сонгуулийг нэг хуулиар буюу Сонгуулийн тухай хуулиар зохицуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү нэгдсэн хуулиас Монгол  Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг дангаар салган хэлэлцэх явцад өмнөх хуулийн зохицуулалтаа хэрхэн хүчингүй болгох асуудал нарийвчлан тусгагдаагүй нь хууль батлахад хүндрэл бий болгож байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болон Улсын Их Хурал, орон нутгийн сонгуулийн асуудлыг тус тусад нь зохицуулсан тухайлсан хуулиудыг хамтад нь хэлэлцэн шийдвэрлэх нь хуулийн техник, хууль батлах процедурт нийлэмжтэй байна.
  2. Монгол Ардын Нам нь улс орны нийтлэг эрх ашгийг дээдлэн аливаа асуудалд үндэсний зөвшилцөл ойлголцлыг эрхэмлэн ирсэн улс төрийн хүчин. Сонгуулийн хуулийг парламентын зөвшилцөл, УИХ-ын гишүүдийн нийтлэг ойлголцолд тулгуурлан батлах нь зүйд нийцэх болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх явцад улс төрийн намуудын байр суурь, ард иргэдийн санал хүсэлт, хэвлэл мэдээллээр гарч буй шүүмжлэл, хандлага, ялангуяа УИХ-ын гишүүдээс хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 149 санал гаргасан нь уг асуудлаар парламентын түвшинд нэгдсэн ойлголцолд хүрээгүй байгааг илтгэж байна.
  3. Уг хуулийн төслийг хэлэлцэх явцад завсарлага авсан, зарчмын зөрүүтэй олон санал гарсан, өмнөх хуулийн зохицуулалтыг хүчингүй болгох процедур хүндрэлтэй зэрэг хуулийн хэлэлцүүлэг сунжирсан нь УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд тусгасан хуулийн хугацаануудтай зөрчилдөн цаашид хуулийн хугацааг өөрчлөх шаардлага бий болгоод байна.Хуулийг хэлэлцэн баталж хэрэгжүүлэхэд цаг хугацааны хувьд цаашид хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх боломжгүй юм.  Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхдээ УИХ дахь МАН-ын бүлгийн саналыг харгалзан үзэж, зохих шийдвэр гаргаж өгөхийг хүсчээ. 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Delger 2017-01-19 06:41:43
    http://Cash4Visits.com/ref.php?refId=344602 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон ...
    59.153.114.202
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-01-19 04:02:13
    Наашаа цаашаа гэдэг хоол байдаг, татлаа түтлээ гэж үг байдаг, МАН нам монголын ааш нь олдохгуй нам гж цололхоос
    103.229.120.124
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-19 03:00:16
    Эргэж буцаад ухнатаж байсаар 2016 оныг үдсэн, одоо ч ухнатсаар, хэдий болтол ухнатах юм болдоо, МАН-ынхан
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-01-19 02:37:52
    Тэгсэн нь дээр, нэр цэвэр шүү дээ.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах