Н.Номтойбаяр сайдын дутуудсан шийдвэр
Монголчууд  зээлийн тойрогт амьдардаг гэвэл буруудахгүй.  Дээрээс нь зээлийн хүү өндөр.  Харин өчигдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нэгэн шийдвэрээ танилцууллаа. Салбарын сайд тэтгэврийн зээлийн хүүг 18 хувиас 15 болгож бууруулж байгаагаа олон нийтэд мэдэгдсэн юм.  Гэхдээ энэ нь 1-6 сарын хугацаатай зээл авч байгаа иргэдийн төлөх хүү 15 хувь байна.

Өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд 378 мянган иргэн сард дунджаар 225000 орчим төгрөгийн тэтгэвэр авдаг гэсэн тооцоо бий.   Үүнээс ахмад настнууд амьдрал ахуйгаа залгуулах зайлшгүй шаардлагын улмаас нийт ахмадуудын 90 хувь нь тэтгэврийн зээлд хамрагдаж жилд 18-24 хувийн хүүтэй зээл авсаар өнөөдрийн хүрсэн. Салбарын сайд зүгээс “Ерөнхий сайдаас тэтгэврийн зээлийн хүүг шат дараатай бууруул. Гэхдээ тэтгэвэр нэмэх боломжгүй байгаа өнөө үед санхүүгийн таатай ямар боломжууд байна үүнийг судал. Судлаад тодорхой шийдлийг танилцуул гэсэн. Үүний дагуу яам болон Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар ажиллаж байгаа. Тэтгэвэр авагч өөрөө банкаа сонгодог боллоо” гэсэн юм.

Тэгвэл Ерөнхий сайдын зээлийн хүүг шат дараатай бууруулах хэр оновчтой вэ?

Ахмадуудын зүгээс зээлийн хүү буурсанд алга ташин хүлээн авч байна. Гэхдээ хугацаа богино байгаа нь хангалттай биш. Учир нь сард авах тэтгэврийн хэмжээ бага учраас зургаан сараар авсан зээл хаанаа ч хүрэхгүй гэдгийг хэлж байна. Сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд ахмадууд тэтгэврээ урт хугацаагаар зээлж авдаг. Гэвч салбарын сайдын шийдвэрээр зургаан сараас дээш сараар тэтгэврээ зээлж авахад зээлийн хүү өндөр хэвээр байх учиртай. Иймээс салбарын сайдын зургаан сар гэсэн хязгаарлалтыг сонссон ахмадууд дутуудсан шийдвэр хэмээн шүүмжилж байна.
Тэгвэл салбарын сайд цаашид шат дараатай зээлийн хүүгээ бууруулах нэрээр зээлийн хугацааг богино болгосоор байх уу?
Манай улсад бол тэтгэвэрт гарсан л бол “ядуус”-ын эгнээнд шилждэг. Тэгвэл олон улсад ахмадууд хадгаламж, даатгалтай байдаг байна. Нэг үгээр тэтгэвэрт гарангуутаа хэзээ ч ядуусийн эгнээнд орохгүй.  Иймээс зээлийн хүүг бууруулах гэхээс илүүтэй тэтгэврийн хадгаламж, даатгалын тогтолцоог хөгжүүлэх хэрэгтэй. Нэг үгээр ийм жишгийг Монголд нутагшуулсан, ирээдүйтэй шийдвэр гаргах хэрэгтэй байна.  Халамжлан тэтгэж, өнөөдрийн 10 төгрөгийг хэмнэж байгаа нь буруу биш ч ирээдүйтэй алсыг харсан бодлогыг Монгол оронд нутагшуулах хэрэгтэй байгааг хэлэхэд илүүдэхгүй биз.
 

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Felix George 2017-11-12 17:48:30
    Санхүүгийн зовнилоо дуусга Бид зээлийн итгэмжлэгдсэн компани байна. бид хувь хүмүүст зээл санал болгодог бага хүүтэй 2%, хувийн зээл, бизнесийн зээл, ипотеки...
  • magret james 2017-10-28 15:24:21
    Сайн уу, Чамд яаралтай тусламж хэрэгтэй байна уу ??? Та өртэй юу? Чи муу зээл байна уу? Та банкуудаас татгалзсан уу, танд өөрийн бизнес эхлэхэд зээл хэрэгтэй ю...
  • Амаа 2017-01-20 07:51:04
    Тэтгэвэр авагч яг өөртөө зориулж зээл авах бол хугацаа бага мөн хүүг бууруулах хэрэгтэй. Урт хугацаагаар зээл авахаар амьдралын хэм алдагдаж дар/ эмээ ч чадахгү...
  • oo 2017-01-20 04:45:47
    hohi n oorsdoo l songoson odoo demii chalchaad yah ve
  • давар 2017-01-19 11:33:07
    буулгаж эхлэх нь чухал битгий мөөрөлдөөд бай цаашдаа яахыг нь хараарай
  • Ахмад хүн 2017-01-19 10:24:56
    Ахмад хүмүүс байж араа бодож зээлээ аваач. Өтөлтлөө ухаангүй, буцалтлаа шөлгүй гэдэг үг бий шүү
  • Холион бантан!!!!! 2017-01-19 08:50:05
    Юу ч чадахгүй ийм хүүхдийг сайдаар тавьсан МАН-ын дарга нарын л буруу болохоос энэ муу банди юугаа мэдэхэв дээ!!!
  • Irgen 2017-01-19 08:48:35
    Yamar ch gesen naashtai shiidwer.umnuh huu arai denduu bsan.AN hiihgui yasiim.uursduu buuruulaagui bj.MAN ni arai daatstai yumaa
  • zochin 2017-01-19 07:39:08
    estoi dutuudsan shiidwer.ihenh ahmaduud tetgeweriin zeeltei bga.omno ni awsan shineer awsan bugded ni ene shiidwer ni uilchilmeer ym da.
  • çî÷èí 2017-01-19 07:10:49
    Àõìàäóóä òýòãýâýðýý 10-ààñ äýýø ñàðààð ë àâíà ø äýý... ýíý øèéäâýð ç¿ãýýð ë øîó áàéëàà ãýæ....
  • ахмад 2017-01-19 05:55:07
    Би гайгуул өндөр цалинтай ажил хийж байгаад тэтгэвэрт гарсан. тэтгэвэрт хэдийг авч байгаагаа хэлэхээч ичдэг, Авч байсан цалингийн хагас хувьд ч хүрэхгүй. ЯАНАА...
  • АЗИЙН ЧОНО 2017-01-19 04:47:58
    энэнд АЗИЙН ЧОНО АРХИ ӨГ.
  • зочин 2017-01-19 03:26:06
    өнөөдөр амхадууд бүгд 18-24 сарын хугацаатай тэтгэврийн зээл авсан байгаа. Өмнөх зээлээ бүрэн төлж чадахгүй нэмсээр яваад хугацаа нь эцэстээ тулсан байхад