Монгол улсын өрсөлдөх чадварт өөрчлөлт гарсангүй
Швейцарын Давос хотноо дэлхийн эдийн засгийн чуулган эдгээр өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна.  Дэлхийн улс орнуудын Ерөнхийлөгч, Ерөнхий сад, Сангийн сайдын түвшинд зохион байгуулагддаг эдийн засгийн хамгийн том чуулга уулзалтад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс орноо төлөөлөн оролцож байгаа.

Чуулга уулзалтаар дэлхийн эдийн засгийн  цаашдын чиг хандлагыг тодорхойлж, улс орнууд хөрөнгө оруулалт татах томоохон уулзалт, хэлэлцээрүүдийг хийдэг. Манай улс ч мөн ялгаагүй уг чуулга уулзалтаас өнгөрсөн жилүүдэд тасалдаад байгаа гадны хөрөнгө оруулагчдыг татахаар хичээж, төрийн тэргүүн өөрийн биеэр оролцохоор Швейцарыг зорисон билээ. Гэвч Швейцараас сайнаас илүүтэй таагүй мэдээ дуулдаж байна.

Тодруулбал эдийн засгийн чуулганы үеэр улс орнуудын өрсөлдөх чадварын индексийг танилцуулдаг уламжлалтай. Харин уг жагсаалтад манай улс нэлээд доогуур бичигджээ. Дэлхийн 138 улсаас 102-р байрт эрэмбэлэгдсэн байна. Өнгөрсөн жил 140 улсаас 104-р байрт бичигдэж байсан  нь манай улсын өрсөлдөх чадварт бүтэн жилийн дотор ямарч өөрчлөлт ороогүйг харууллаа.

Уг индексийг гаргахдаа  үндсэн долоон үзүүлэлтийг  харгалзан үздэг байна. Тухайлбал ажлын байран дахь сургалт, дадлагаар 112, төрийн байгууллагуудын чадавхиар 91, боловсролын чанараар 79, эрх баригчдын бодлого шийдвэрийн ил тод байдлаар 72, инновацийн чадавхиар 57, хөдөлмөр эрхлэлтэд эмэгтэйчүүдийн оролцоогоор 57 дугаар байрт тус тус бичигджээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-01-19 01:34:05
    наадах чинь шал худлаа судалгаа, хүзүүгүй толгой албаа өгөөд америк явах гэсэн трамп цагаагчдыг хүлээж авахгүй гэсэн одоо оймсгүй ачуулах л үлдлээдээ
  • ЗОЧИН 2017-01-19 01:29:56
    МАНАЙ ТЭНЭГ ЦАРАЙТЫГ ХЭН ТООХ ВЭ ДЭЭ. НОВШИЙН ХУЛГАЙЧИЙН ЗАРЦУУЛСАН МӨНГИЙГ ӨӨРӨӨС НЬ ГАРГУУЛААРАЙ. МӨН АСЕМ-ИЙН ЗАРДЛЫГ ИЛ ТОД МЭДЭЭЛЭХ ХЭРЭГТЭЙ. НОВШ.
  • TTT 2017-01-19 01:17:12
    Ursulduh chadvargui yum chin yaj uurchlult garah yum