Архи, согтууруулах ундаа зарж байсныг илрүүлжээ

НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор энэ сарын 17-ны өдрийн 18:00 цагаас 20-ны өдрийг дуустал нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон.

Дээрх тогтоол гарсантай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалт явуулахад өчигдөр /01.17/ ямар нэгэн шинжилгээгүй архи согтууруулах ундааны зүйлийг гар дээрээс зөвшөөрөлгүй худалдаалах зөрчлүүд илэрчээ.

Тухайлбал, Дархан-Уул аймгийн харьяат Б нь “+21” фэйсбүүкт “... архи зарна...” гэсэн зарыг байршуулж Баянгол дүүргийн нэгдүгээр хороо “А” нэртэй зочид буудлын гадна бусдад 12 ширхэг архи, ширхэг виски зарж байсныг,

Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт С нь өөрийн эзэмшлийн “приус-20” маркын машинтайгаа таван нэр төрлийн 18 шил архи, 22 ширхэг шар айраг зарж байсныг

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо “Х” нэртэй зочид буудлын захирал “Б” нь архи, шар айраг зарж байсныг илрүүлжээ. Эдгээр үйлдлийг Баянгол болон Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн байна.

Дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн алба хаагчид мэргэжлийн хяналтын улсын байцаагч нартай хамтран хариуцсан дүүргийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах төрлийн зүйл худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 4346 аж ахуйн нэгж, 710 иргэнийг шалгаж, 175 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нь зогсоож, 3949 аж ахуйн нэгжид албан мэдэгдэл өгч, 1393 шил архи, 3945 шил шар айргийг битүүлжилж, 33 шил архи, 40 шил шар айраг, нэг шил дарсыг хураан авчээ. Мөн тусгай зөвшөөрөлгүй таван аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулж байсан нэг иргэн, нэг аж ахуйн нэгж, бусад хоёр зөрчлийг илрүүлэн шалгаж байна гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-01-18 15:06:04
    Архины 1 ширхэг үйлдвэртэй байхад болно. Архи, тамхинд онцгой албан татвар ногдуулах хууль гарга. Иийм хоншоортой хууль санаачлах УИХ-ын гишүүн байна уу
  • Загдсүрэн 2017-01-18 11:01:36
    Ер нь 3 хан сая хүнтэй нутагт нэг л архины үйлдвэр нэг л шошготой байхад болно доо.Олон үйлдвэр шалгаж, олон байцаагч цалинжулахгүй амар биз дээ.Хахууль авахгүй...
  • deegii 2017-01-18 10:03:48
    Mongolchuudiin arhinii hereglee arai l ih sard 7udaa zarahgui bval taarna
  • Хахаха 2017-01-18 09:35:36
    Архи согтууруулах ундаа их хэмжээгээр зарна. Гэрээр хүргэж үйлчилнэ.