Утааны эсрэг жагсаалд урлагийнхан нэгдэнэ
Утааны эсрэг аав, ээжүүдийн холбооноос “Боож үхлээ” жагсаалыг зохион байгуулахаар болсон. Энэ сарын 28-нд төв талбайд болох уг  жагсаалд урлагийнхан оролцохоор болжээ.

Тодруулбал “Лемонс”, “Mr Dogs”, хөгжмийн зохиолч Б.Чинбат, "Никитон" хамтлагийн дуучин Б.Батчулуун, жааз дуучин Ц.Хулан, Ардын жүжигчин А.Долгор зэрэг уран бүтээлчид оролцохоо мэдэгджээ. Мөн “Зууны манлай” дуучин Б.Сарантуяа, Нара, жүжигчин Бооёо нар дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Энэ үеэр дуучин Б.Батчулуун, Б.Чинбат нар утааны тухай дуугаа олонд хүргэхээр төлөвлөжээ.

Тус жагсаалыг “МN25” телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч Г.Алтантүрүү хөтлөх бөгөөд DJ Үүрээ тэргүүтэй “Монгол Микс Прожект” компанийн хамт олон үйл ажиллагааг нь хариуцан явуулахаар болжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дэмбээ 2017-01-19 04:47:25
    Гэр хороололын цахилгааны төлбөрийг бүгдийг нь биш зөвхөн 100% цах-н халаалттай айлуудыг хамруулаад шинээр цах-н халаалт тавивал урамшуулаад бай-л утаагүй бно
  • Иргэн 2017-01-19 02:56:12
    ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛААГҮЙ ЦАГТ УТААГ АРИЛГАХ ГЭДЭГ 1001 ШӨНИЙН ҮЛГЭР. НИЙСЛЭЛЭЭ КАЗАХСТАН ШИГ НҮҮЛГЭСҮГЭЙ... ЯДАЖ ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ ТИЙШ...
  • Баяраа 2017-01-19 01:45:54
    Түрүүн 1 жагссан чинь утаа эрс багассан шүү. Одоо 1 жагсчихвал утаа бүр арилах байх оо.
  • Hi 2017-01-18 09:55:42
    Гэр хороололд жагсаалаа хийгээрэй. Тэр утаа гаргаад байгаа хүмүүсдээ ойлгуулах хэрэгтэй шүү дээ
  • Бат 2017-01-18 09:10:31
    Өрх бүрийн яндангаас утааны татвар ав өөр гарцгүй
    • 112233 2017-01-18 09:44:42
      утааны тоолуур тавих юм уу тэгээд чинийхээр бол
      • ШБОС 2017-01-18 11:56:21
        Нээрээ Утааны тоолуур чинь зөв санаа байна шдээ! ! !