Шадар сайд өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаж байна

Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх зүүн бүсийн өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллахаар даваа гарагт Нийслэлээс мордсон билээ. Одоогоор Шадар сайдаар ахлуулсан ажлын  Улсын онцгой комиссын баг Хэнтий аймгийн Дадал, Норовлин сумдад өвөлжилттэй танилцаж байна. Хэнтий аймагт хүйтний хэм -40 хэмд хүрч, нутгийн ихэнх хэсэг цасан бүрхүүл тогтсноос гадна цас хатуурсан тул өвөлжилт хүндрээд байгаа юм. Тухайлбал, тус аймгийн Норивлин сумын 80 гаруй малчин өрх отор нүүдэл хийж, өвөлжилтийн хүнд нөхцөлд малын хоргодолгүй даван туулах арга замыг эрэлхийлж байгаатай Шадар сайдаар ахлуулсан Улсын онцгой комиссын баг газар дээр нь очиж танилцан, шаардлагатай тусламж үзүүлжээ.

Улсын онцгой комисс , Монгол Улсын шадар сайдын зүгээс улсын нөөцөөс өвс, тэжээл болон цас дарсан зам гүвээний цасыг арилгах зориулалттай цас арилгагч техник хэрэгслийг өвөлжилт хүндэрсэн цэгүүдэд гардуулан өгсөн байна. Цаашид Хэнтий аймагт цас нэмэн орж, шуурсан тохиолдолд өвөлжилтийн байдал улам хүндрэх төлөвтэй байгаа тул үүсэж болзошгүй эрсдэлд бэлтгэлтэй байхыг шадар сайдын зүгээс онцгойлон анхааруулав. Улсын онцгой комиссын баг Хэнтий аймгийн Норивлон сумаас Дорнод аймгийн Баян-Уул суманд ажиллахаар өнөөдөр хөдөлнө.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Анхаа 2017-01-21 13:36:04
    Маш зөв ажиллаж байна. Ард түмэндээ туслаж яваад баярлалаа. Таны хийж байгаа, хэлж байгаа үг чинь ард түмэнд хүрч байгаа шүү.
  • go 2017-01-18 08:29:50
    ter yu be ulam sur uzuuleed bna
  • зочин 2017-01-18 07:27:31
    Энэ хөөрүү хүү өөрөөсөө өгч байгаа юм шиг хэдэн боодол өвс тараах гэж их сүр болж хөдөөний хэдэн төрийн албан хаагчдын ажлыг алдуулж, сонгууль дууссан л юмсан
  • зочин 2017-01-18 07:22:02
    Мөрөөрөө ажилтайгаа танилцаад явалдаа нэг л их цэрэг жагсаасан индэр засуулсан, үнэгүй хоол идсэн амьтад битгийн хөдөө орон нутагт зудан зуд болоод бай сонгууль...
  • иргэн 2017-01-18 06:57:44
    Юун нэг их тайз, индэр вэ???