Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан таван боть номын нээлт болов

Монголын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Хүмүүсийн дурсамж” гурван боть “Би тангарагтаа үнэнч байсан”, “Сүүлийн долоон жил” гэсэн таван номын нээлт өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо. Нээлтэд ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат болон УИХ-ын гишүүд, “Ю.Цэдэнбал” сангийн төлөөлөл оролцов.

Нээлтийн үеэр ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Монгол Улсын түүхэнд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн удирдагч бол Ю.Цэдэнбал дарга. Монголын төр засаг гүн хүндэтгэл үзүүлж өнгөрөгч онд хуулийн төсөл санаачлан баталж, Монгол Улсын Засгийн газар шийдвэр гарган Ю.Цэдэнбалын мэндэлсний түүхт 100 жилийг тэмдэглэн өнгөрүүллээ. Өнөөдөр таван боть номын нээлтийг хийж байна. Их хүмүүний түүхт ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж, Монгол хүн бүр түүнийг дурсан санаж үйл хэргийг нь өнөөдрийн залуус уншиж мэдэж суралцаж байна. Энэ жилдээ багтаан Ю.Цэдэнбалын гэр музей болоод түүхэн уран сайхны кино бүтээхээр боллоо” гэсэн юм.


100 жилийн хүрээнд “Маршалын нууц товчоон” номын эхний дэвтэр, “Монгол цэргийн нэрт зүтгэлтэн Маршал Ю.Цэдэнбал” зэрэг ном мөн хэвлэгдэн гарсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zzzz 2017-01-18 15:20:31
    odoo iim ajluudyg boliwol taarna , uls oron ,, ard irgediinkhee amidra;lyg bod
  • зочин 2017-01-18 07:36:49
    Монголоо улс шиг хөгжүүлж, хүнээ хүн шиг амьдруулсан удирдагч шүү...
  • Зочин 2017-01-18 07:24:15
    ЗГХЭГ-ын дарга энэ хүү бас зохиолч юм болохоороо жаахан шезотой Батүандан, Жавхлангийн өрөөсөн дугуй байхаа ойн жил өнгөрсөн одоо боль ажлаа хий