Нам даралтын зуух дэлбэрчээ
Өчигдөр буюу энэ сарын 17-ны өдөр нам даралтын зуух дэлбэрч нэг хүн нас барсан хэрэг гарчээ.
 
Тодруулбал Чингэлтэй дүүргийн 19-р хорооны  “Доод салхитын ... тоотод нас барсан хүн байна“ гэсэн мэдээллийг авч, цагдаагийн байгууллагаас хэргийн газар очиж шалгахад гал түлж байсан 56 настай эрэгтэй иргэн З нь зуух хүчтэй дэлбэрсэний улмаас хүнд бэртэл авч газар дээрээ нас барсан байна.
 
Одоогийн байдлаар уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.