“Мөнгөн өвөл” бямба гарагт болно

Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн БТСГ, НЭМХ, НАЖГазар, Монголын цанын холбоо хамтран “Мөнгөн өвөл” арга хэмжээг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 21-нд буюу бямба гарагт зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээнд БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газар, Биеийн тамир, спортын газар болон 21 аймгийн Биеийн тамир, спортын газрын удирдлагууд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Монголын цанын холбоо, Нийслэлийн аялал, жуулчлалын газар, Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хороо, дүүргүүдийн биеийн тамир, спортын хороо, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны төлөөлөл оролцох бөгөөд тэд спортын гурван төрлөөр өрсөлдөх аж.

Тухайлбал, гүйлтийн цана, олс таталт, сагсан бөмбөгийн тэмцээнд тус арга хэмжээнд уригдсан газрууд баг, тамирчидаа оролцуулах боломжтой юм.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сагс байхдаа 2017-01-19 15:59:28
    Хар хүйтэнд сагсан бөмбөг гадаа тоглоод байхдаа яахав вэ