Тэтгэврийн зээлийн хүүг 15 хувь болгожээ
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийж, Засгийн газраас явуулж буй үйл ажиллагаа, шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс тэтгэвэр авах иргэн өөрсдөө үйлчлүүлэх банкаа сонгодог байх шийдвэр гаргажээ. Үүнээс өмнө ЭМНДЕГ-аас иргэдийн тэтгэврийг “Хаан” болон Төрийн банкаар дамжуулан олгодог байсан байна.  Харин иргэд тэтгэврээ хүссэн банкаараа авдаг арилжааны банкууд үйлчлүүлэгчээ татахын тулд шимтгэл, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, үйлчилгээгээ сайжруулах гэх мэтээр шударга өрсөлдөөний зарчимд шилжих ач холбогдолтой аж.  Одоогоор 11 мянган иргэн тэтгэвэр авах банкаа сонгожээ. 

Энэ талаар салбарын сайд хэлэхдээ “Тэтгэврийн зээлийн хүү жилийн  18 хувь байсан. Үүнийг жилийн  15 болгож бууруулах шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Эхний ээлжинд нийт тэтгэвэр авагчийн 91 хувь нь үйлчлүүлдэг “Хаан” болон Төрийн банктай гэрээ байгуулж, хүүг бууруулсан.  Ингэхдээ 1-6 сарын хугацаатай зээл авч байгаа иргэдийн төлөх хүү 15 хувь байна. Харин одоо 18 хувийн хүүтэй зээлтэй байгаа иргэд зээлээ төлж дуусгана. Дараа нь дахин  зээл авахад 15 хувь руу шилжинэ” гэлээ.

Улсын хэмжээнд 378 мянган иргэн тэтгэвэр авагч байдаг байна.  Шинээр тэтгэвэр тогтоох, олгох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх аянг тус яамнаас зохион байгуулж байгаа аж. 

Мөн Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг арилжааны банкуудад есөн хувийн хүүтэй хадгалуулж байсныг мөн 15 хувь болгох шийдвэрлэжээ.  Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдэл 557 тэрбум төгрөг аж. Энэ  мөнгийг есөн хувийн хүүтэй хадгалуулснаар улсын төсөвт төвлөрөх 30 тэрбум гаруй төгрөгийг алдаж байжээ.  Ингэснээр  хүүг нэмэгдүүлснээр алдагдалгүй  болох гэнэ. 
 

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2017-01-19 02:51:39
    БОЛЖ БАЙНА. НОМТОЙХҮҮ МАНДТУГАЙ...
  • Zochin 2017-01-18 11:49:32
    Baga ch gesen aajmaar buulgah alham ehluulsensaidad bayarlaj baina. Ahmaduud yaduurch baina, yagaad zeel avaad baigaa yum gedgiig sain sudlah shaardlagatai...
  • bi 2017-01-18 08:01:57
    баяр хүргэе.Иргэн лүүгээ харсан бодлого чухал шүү.Муусайн ахмадууд минь өөртөө биш үр хүүхэддээ л авч өгч байгаа даа.Тэд маань урт наслаг
  • Зочин 2017-01-18 06:21:39
    Тэтгэвэрийн зээлийг олгохгүй л баймаар санагддаг. Гэвч манай нийгэм үнэхээр хэцүү болохоор урд хормойгоо аваад хойд хормойгоо нөхөхгүй бол болохгүй л дээ.
  • Шинээр дэмжигч  2017-01-18 06:03:37
    Энэ нөхөр чинь овоо зангарагтай эр бна. Zah zeelin durem ee barisan, zuv arga hemjee bljee. Emnelgin daatgalig nemegduuleh talaar bas yum hiij baigaa sanagdsanа...