“Болор цом” наадамд 80 гаруй найрагч бүтээлээ ирүүлжээ

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” наадам энэ жил Дорнод аймгийн Чойбалсан хотод болно. 2005 оноос Эрдэнэт, Дархан-Уул, Архангай, Өвөрхангай, Төв аймагт болж байсан бол энэ удаагийн наадмын бэлтгэл ажил хэдийнэ хангагджээ.

Өнөөдрийн байдлаар “Болор цом” наадамд 80 гаруй найрагч бүтээлээ ирүүлээд байгаа аж. Урд жилүүдээс олон найрагч шүлгээ илгээсэн ч дүрэм ёсоор шилдэг 30 бүтээлийг шалгаруулж, тайзнаа өрсөлдүүлэх ажээ.

Яруу найрагчдын бүтээл хүлээж авах хугацаа энэ сарын 20-нд дуусах юм.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.