Настай эмэгтэйг дээрэмдсэн этгээдүүдийг шүүнэ
Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн байрны орцонд 74 настай эмээг дээрэмдэж, биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг одоогоос жилийн өмнө гарч байсан.
 
Уг хэргийг Увс аймгийн Давст сумын харьяат Лхагважав овогтой Амаржаргал 1990 онд төрсөн, Энхболд овогтой Мөнх-Эрдэнэ Дорнод аймгийн Матад сумын харьяат 1990 онд төрсөн, Увс аймгийн Давст сумын харьяат Аюуш овогтой Баатар 1995 онд төрсөн, нар  үйлдсэн нь тогтоогдсон.

Тэднийг Эрүүгийн хуулийн 147.2  зүйл ангиар  Л.Амаржаргал 6 жил 5 сар, Э.Мөнх-Эрдэнэ А.Баатар нарт 5 жил 1 сарын ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр оноосон байдаг.
 
Дээрх этгээдүүд шүүхээс оноосон  ялыг хүндэдсэн хэмээн үзэж, 2016 оны 12 сарын 12-нд давж заалдах өргөдлөө Улсын дээд шүүхэд гаргасны дагуу давж заалдах шатны шүүх хурлыг өнөөдөр буюу нэгдүгээр сарын 18-ны өдөр Улсын Дээд шүүхэд хянан хэлэлцэхээр товложээ.
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • наран 2017-01-18 04:03:36
    Харин ч хөнгөдсөн ял байна.Дээд шүүх яаж шийдэхийг харъя.
  • GANAA 2017-01-18 03:37:33
    ene archaagui yumnuudig okshuulj bolohgui harin yal ni bagadaj baina
  • tod 2017-01-18 03:34:06
    ashgue barigdsan um bna.
  • L 2017-01-18 03:07:05
    Иймэрхүү хүний үнэргүй адгууснуудад юун хүндэдсэн байгаа юм. Дээрэм гэдэг хэрэг нь өөрөө хөнгөн хэрэг боловч хохирогч буюу хөгшин настай хүнийг тэгж чирсэн нь
  • Зочин 2017-01-18 03:01:18
    камер үр дүнгээ өгсөн шүү камерт бичигдээгүй бол энэ муу хөгшний гомдлыг авч үзэх амьтан олдохгүй дээ, тэгээд л дээрэмчид улам өөгших байсан, ял хүнддээгүй