Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өсчээ
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд өнгөрсөн оны 12 дугаар сарын эцэст 46.8 мянга болсны 34.4 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, үлдсэн 12.4 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байжээ.

 Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд нь өмнөх оны мөн үеэс 1.6 мянган хүнээр, өмнөх сараас 1 мянган хүнээр өсч 34.4 мянга болсон бөгөөд эдгээрийн 17.8 мянга нь эмэгтэйчүүд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 12 мянга нь Улаанбаатарт, 8.4 мянга нь Хангайн бүсэд, 5.7 мянга нь Тoвийн бүсэд, 5.5 мянга нь Баруун бүсэд, 2.8 мянга нь Зүүн бүсэд байгаа юм байна.

 Харин аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2016 онд ажилгүй 117.1 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 21.0 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 94.4 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Эдгээр үзүүлэлтийг өмнөх онтой харьцуулахад шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 5.7 мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 6.7 мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 4.8 мянган хүнээр буурчээ.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 44.7 хувийг бүрэн дунд, 30.2 хувийг дипломын дээд болон бакалаврын, 6.8 хувийг суурь, 6.6 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.9 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.7 хувийг бага, 1.9 хувийг магистр, доктор, 1.2 хувийг боловсролгүй иргэд эзэлжээ.

 Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.1 хувь нь 15-34 насны залуучууд байгаа юм байна.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol emee 2017-05-11 13:37:29
    Deed bolobsoroltoi ajilgvichvvd ix baina. Tegeed ch mongol komfaniud shalidaa xaramch boloxoor xeshvv l dee? Tor komfania daraaf . Ene ZG ogshorbol taarna.
  • 1414 2017-01-18 05:38:49
    http://Cash4Visits.com/ref.php?refId=344052 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон ...
  • Гана 2017-01-18 04:14:49
    Хавтгайрсан халамжийн балаг мөн ч их. Монголд 71 төрлийн халамж байдаг байна.Дээр дурьдсан 117,1 мян ажилгүйчүүдээс 94,4 мянга нь ажил олдсон ч хийх хүсэлгүй
  • Зочин 2017-01-18 03:16:26
    15, 16 настайг оруулдаг нь яаж байгаа юм, ер нь ажилгүй хүмүүс ажилтай байх эсэх нь өөрсдийнх нь асуудал, ажил хийж чадахгүй бол өлсөж үхнэ л биз
  • Гавъяабаатар 2017-01-18 03:14:14
    Америкт бас бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өссөн, Америкийг дагаж их далдаганаад буруу замаар яваад байна.Хэдхэн Монголчуудад тохирсон Төрийн тогтолцоо хэрэгтэй