Дарь-Эх орчмын гэрэлтүүлгийг засварлав
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь төвийн зургаан дүүргийн Гэрэлтүүлгийн арчлалтын ажлын хүрээнд 3 техник, 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ сарын 17-ны өдөр Бэлхийн замд мөргүүлсэн гэрлийн шонг засварлан буцаан суулгаж, гэрэлтүүлгийн толгой шинээр сольж асалтыг хэвийн болгосон байна.

Мөн Дарь-Эхийн хуучин эцсийн буудлаас шинэ эцсийн буудал хүртэлх урд хэсгийн гэрэлтүүлгийн гэмтлийг хөөн, завсарлаж, Хужирбулан, Улаанхуарангийн замын гэрэлтүүлгийг хэвийн болголоо. Баянзүрх дүүрэг, Шархадны эцэст гэрэлтүүлгийн 18 ширхэг толгой засварлаж, 40 метр сиф кабель татаж, гэрэлтүүлгийг 100 хувь асаасан. Баянгол дүүрэг, Чингүнжавын гудамжинд гэрэлтүүлгийн 13 ширхэг толгой засварлан, 595 дугаар шийдний фазыг сольж ажилласан байна гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-01-18 03:44:37
    Хийх ёстой ажлаа хийсэн юм уу, хүн хийж чадахааргүй дэлхийд байхгүй хосгүй юм хийчихсэн юм уу