Ч.Сайханбилэг ба С.Баярцогт

-Энэ хоёр эрхмийн өнгөрсөн цаг хугацаанд хашиж байсан албан тушаал, эрх мэдлээс нь харахад хоёулаа "амандаа алт зуугаад төрчихсөн" гэлтэй. Учир нь, тэдний аль аль нь парламентын гишүүн болсноосоо хойш улс төрийн өндөр албан тушаалыг хашиж байсан. Ингэхдээ аль ч Засгийн газрын үед аятайхан сууж байгаад албан тушаалын бялууг хүртчихдэг улстөрчид- 

Цагтаа улс төрийн өндөр албан тушаалыг хашиж, төрийн хувь заяаг зуралцаж явсан Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр өөр хоорондоо хэдхэн хоногийн зөрүүтэй хэвлэлд томоохон хэмжээний ярилцлага өглөө.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан С.Баярцогт өнгөрсөн долоо хоногт News.mn сайтад ярилцлага өгсөн бол Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг энэ долоо хоногт сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн бэлтгэн хүргэдэг "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцов. Мань хоёр намаа ээлжит сонгуульд ялагдал хүлээснээс хойш бүтэн зургаан сарын дараа ийнхүү зэрэг шахам хэвлэлд ярилцлага өгсөн нь хэн бүхний анхаарлыг эрхгүй татаж байна.

Үнэндээ улс төрийн халуун тогоонд олон жил "чанагдсан", дээр нь улс төрийн өндөр албан тушаалыг хашиж явсан дээрх хоёр эрхмийн амнаас унах үг бүр нь ганц улс төрийн хүрээнийхэн төдийгүй иргэдийн сонирхлыг ч ихэд татсан нь ойлгомжтой. Учир нь, хэвлэлийнхний ховор зочид болоод байсан тэд намынхаа шинэчлэлээс авахуулаад "Эрдэнэт" үйлдвэр, "Оюу толгой", "Хөгжлийн банк"-ыг тойрсон олон асуудлыг хөндлөө.

Түүнчлэн нэгэн зэрэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв гэх утгатай зүйлийг хэлсэн нь яах аргагүй массын анхаарлыг татсан нь эргэлзээгүй. 

С.Баярцогт: 1990 оноос хойш АН-ын ялагдал болгоныг дүгнээд үзэхэд бид эв нэгдэлгүй үедээ ялагддаг. АН хэзээ ялж байсан юм бэ гэвэл дандаа эв нэгдэлтэй байхдаа ялж байсан. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад “Энэ бол манай ялагдлын эхлэл шүү” гэдгийг би сануулж байсан.

Олонх байж өөрийнхөө Засгийн газрыг бид өөрсдөө л огцруулсан шүү дээ. Одоо тэгээд хүмүүсийг төөрөгдүүлээд энэ бол Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёроос болсон гэж зарим нэг хүн тайлбарлах гэж оролдож байна. Огцорсон хүн нь хүртэл өөрөө тэгж бодож байна. Хэн, хэн эсрэг санал өгсөн, хэн, хэн хуралдаа ирээгүй вэ гэдэг ил тод байсан 

Ч.Сайханбилэг: АН-д ард түмэн дүнгээ тавьсан. Бидний эв нэгдэлгүй байдал ялагдалд хүргэсэн. 

С.Баярцогт: Мөнгө бол мөртэй. Алга болдоггүй л байхгүй юу. Авлига авах гэж байгаа бол хэзээ ч банкны дансаар, өөрийнхөө нэрээр авах хүн байх уу. Бүр гар хөлийн үсгээ зураад шүү. Хүмүүс чи тэр компаниа өөр хүний нэрээр байгуулчихгүй л гэж хэлдэг. Яах гэж. Би тэнд хууль бус, хулгайн мөнгө хийгээгүй.

Надад итгээд өгсөн найз нарынхаа мөнгөөр эрсдэл хийж байгаа хүн өөрийнхөө нэр дээр л компани байгуулна биз дээ. Сул хэвтэж байгаа хүний мөнгийг би хэзээ ч авахгүй. Ээж, аав маань намайг ингэж хүмүүжүүлсэн. Тэр тусмаа улсын мөнгийг авахгүй. Хөлсөө дуслуулж, толгойгоо ажиллуулаад байхад би үргэлж мөнгөтэй байж чадна. 

Ч.Сайханбилэг: Нэг хүний дансны асуудал биш. Хоёрдугаарт, С.Баярцогтын асуудлыг надад тайлбарлах эрх байхгүй. Би News.mn сайтад гарсан ярилцлагыг нь уншсан. Ойлгомжтой л юм ярьсан байна лээ. Тэр нь шаардлагагүй гэх юм бол та нэвтрүүлэгтэй уриад дахиад л асууна биз. 

С.Баярцогт: Хоёр талтай асуудал. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ард нийтээс чиглэл авах уу, эсвэл ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу гэсэн хоёр өөр ойлголт. Би бол ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэж үздэг. Тэгвэл парламентын утга алдагдана.

Харин ийм чиглэлээр өөрчлөлт оруулах гэж байна гэж ард түмнээсээ асуух ёстой. Хуулийг төгс төгөлдөр болгоё гэвэл олон хүн хийдэггүй юм. Цөөн тооны мэргэжилтнүүд, улс төр судлаачид, улстөрчид сууж байгаад бодож боловсруулж, дуустал нь хийдэг зүйл л дээ. 

Ч.Сайханбилэг: Төрийн албан тушаал хашиж жаргал, зовлонг нь үзсэн хүний хувьд нэг талд нь гаргах ёстой гэж бодож байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ гэх гурван институцын шийдвэр гаргах явцыг хурдлуулах шаардлагатай. Тиймээс МАН-ын 65 гишүүн зориглоод шаардлагатай бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Хэрэв тэгэх юм бол би хувь хүнийхээ үүднээс дэмжинэ. 

С.Баярцогт: З.Энхболд яагаад над руу дайрсныг мэдэхгүй. С.Баярцогт, Ч.Сайханбилэг хоёр "Таван толгой"-г MCS-д өгөх гээд байсан гэсэн тайлбарыг хэлсэн байна лээ. Би бол З.Энхболдыг хэтэрхий гэнэн, харалган байна гэж харж байна. Түүний энэ бодол яг үнэндээ манай намын ялагдлын үндэс болсон шүү дээ. 

Ч.Сайханбилэг: "Хөгжлийн банк"-аар дамжуулж тав, арван төгрөг идсэн асуудал гарсан эсэхийг мэдэхгүй. Түүнийгээ шалгаж, тогтооно л биз. Гэхдээ ингэснээрээ эдийн засгийн хямралыг шийдэхгүй. Дахин хөрөнгө босгох хэрэгтэй. 

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан С.Баярцогт хоёрын хэвлэлд өгсөн ярилцлагаас онцлоход иймэрхүү. Үнэндээ энэ хоёр эрхмийн өнгөрсөн цаг хугацаанд хашиж байсан албан тушаал, эрх мэдлээс нь харахад хоёулаа "амандаа алт зуугаад төрчихсөн" гэлтэй.

Учир нь, тэдний аль аль нь парламентын гишүүн болсноосоо хойш улс төрийн өндөр албан тушаалыг хашиж байсан. Ингэхдээ аль ч Засгийн газрын үед аятайхан сууж байгаад албан тушаалын бялууг хүртчихдэг улстөрчид. Хоёулаа УИХ-ын гишүүнээс эхлүүлээд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан.

Үүгээр ч зогсохгүй нэг нь Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан бол нөгөө нь УИХ-ын Дэд даргын суудалд хүртэл заларч явсан. Хар "нялх"-аасаа улс төр гэх хатуу тоглоомоор тоглож эхэлсэн гээд мань хоёрт ижил зүйл олон. Шуудхан хэлэхэд, тэдний улс төрийн карьер болон хувь заяа нь ижилхэн байж ч мэдэх юм.

Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэг ч тэр, С.Баярцогт ч тэр өнөөдөр улс төрийн ямар нэгэн албан тушаалгүй ч нэрийнхээ өмнө тоолбол тоо томшгүй олон гуншинтай гарааны ижил түвшинд зогсож байна. Нөгөөтэйгүүр мань хоёрын улс төрийн карьер намынхаа их ялагдалтай хамт газар "уначихсан" дүр зураг ч бууж байна.

Өглөөний сонин
Б.Төрбат

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • odoo AN ene 2 khulgaich yu gj dongodsonc 2017-01-26 15:39:46
    Ene 2 lalar ekh orond mini amidrakh erkhgui shuu. iim lalaruudiiig yaj Mongold orognuulah yum beeee.
  • zochin 2017-01-21 13:15:15
    Bayartsogt Saihanbileg 2 yah argagui hulgaich hudalch heruulch Elbegdorj ene 3 yamar adilhan belen tsetsen hunii am taglahdaa sain yum ard tumen nudtei chihtei....
  • Zochin 2017-01-19 22:18:36
    Ya novsh ene hulgaachuudiig yaavaa bi buur bj ydaj bna. Unheer devchihgui bna
  • АН-ы ахмад 2017-01-19 14:44:54
    Баадаг Шээдэг Балагт гурав дурээрээ харагдана.
  • Халхын хар 2017-01-19 01:08:24
    Naizuudaa mongoliig mini buu zaraarai tegvel !!!
  • зочин 2017-01-18 14:12:08
    Улсаа худалдаж хулгайлсан өмчийг нь идэх үр хүүхдүүд нь үхэж далдраасай билээ
  • к.д 2017-01-18 11:32:03
    ..зэрлэг капитализмын замаар тоос бужигнуулан харайлдах илжигэн толгойтнууд энэ нийгэмд зөв үлгэр дууриал болж чадах уу .бид ухаантай .уужим сэтгэлтэй ард түмэн...
  • ene neeh angaisan yumnuud 2017-01-18 11:27:41
    ih sonirholtoi shineleg zuil haraa yu daa
  • Зочин 2017-01-18 10:29:59
    Өөрийн ухаангүй, энд тэнд сонссон юмаа учир холбогдолыг нь ойлголгүй даган дууриагсад, ОТ-г 100% алдсан нүгэлтэй улсууд. Одоо ч алдсанаа мэдэхгүй л яваа...
  • Мөн ч өчүүхэн юм даа 2017-01-18 10:15:18
    Иймэрхүү үзэл бодолтой хүмүүс төрөөр олон жил тоглож явсан гэж бодохоор даанч харамсалтай. Бид эв нэгдэлгүй байсандаа сонгуульд ялагдсан, эсхүл энэнээс тэрнээс ...
  • Зочин 2017-01-18 07:49:39
    Энэ хоёр чинь Хятад юм гэсэн дээ гхэр Монголчуудыг дийлсэн нь байгаа биз дээ
  • Z 2017-01-18 07:47:28
    yamar sonin um ve. 2laa zereg amandaa garaa hiideg....
  • 14 2017-01-18 05:43:15
    http://Cash4Visits.com/ref.php?refId=344052 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон ...
  • Зочин 2017-01-18 05:34:36
    энэ хоёр элбэгдорж шиг 100 жилийн өмнө орж ирсэн хятадын үлдэгдэл, тэгэхээр хятадын талд л ажилласан, угшил нь МАН-ынх шүүдээ
  • Нэг тэрэгний 2 дугуй 2017-01-18 05:29:19
    2Ла АН-г муухай харагдуулсан.Баярцогт бол бүр хэрэггүй нөхөр,албан тушаал дээр бууж байвал МАН-тай ч нэгдэхэд бэлэн боорцог.2020 онд энэ 2-г ахиж бүү дэвшүүл!!!...
    • enk 2017-01-26 15:41:09
      2uulaa hereggui. uneheer har moertei . medlegtei khulgaich nar daa. odoo ingeed uls toeriin uhdeluud.
  • zochin 2017-01-18 05:12:52
    ГОМО МӨНХӨӨ ЦАГААН ШОНХОРЫН ЭНХТАЙВНААС АВСАН МӨНГӨӨРӨӨ ЖООХОН БАНДИ НАР УРУУ ТАТАХАА БОЛЬ ИЧДЭГГҮЙ ГОМО
    • duu 2017-01-18 10:04:57
      Чамайг хэн гэдгийг мэдэхгүй гэж бодож байна уу мөрөөрөө л бай
  • зарлиг 2017-01-18 04:30:36
    монголын ард түмнийг доромжилж ядууруулж гадныхны гар хөл болж ардуудыг алсных нь төлөө энэ мэт этгээдүүдээс тун удахгүй тэнгэрийн ял асууна
  • Гана 2017-01-18 04:18:23
    МАН-ын хэрхэм нөхөд минь.Одоо АН-ыг баалж болноо.Ажилдаа орооч. Ард түмэн залхаж байна
  • zochin 2017-01-18 04:02:01
    bi 23nastaidadaa koread 4jil ajil hiihed 20000nogoon olj baisan harin naadah chini 23tai uls tord orj 9saya dollar olson baisan ardchilsan naminhnig elbegeetei...
  • гүрбат 2017-01-18 03:59:36
    өмхий амаа ухацгаасан гайхмаараанууд
  • Бат 2017-01-18 03:49:41
    Муухайбилэг Гунигцогт та нарыг долоон үеэр чинь хараал идээсэй
  • Дарамбазар 2017-01-18 03:06:35
    Баярцогт Уул уурхайн гэрээг "АШИГТАЙ ГЭРЭЭ" ХИЙСЭН ГЭЭД Л С.ГАНБААТАРТАЙ халз мэтгэлцээнд ороод байсан, худлаа, жүжиг байсан.Харин Ганбаатар үнэн ярьж байсан....
  • zochin 2017-01-18 02:45:53
    ene medeend garchignaas oor unshij bolox ug useg alga...copy past xiisiin bol Font ene teriigee taaruulchij boldogguimuu? yaasan xariutslagagui xumuus ve
  • зочин 2017-01-18 02:44:47
    Цаана нь өнөө муу Шийлэгдамба сууж байна уудаа зайлуул Энхбаярыг унагах шахаанд орж балрах шахсандаа одоо юу болсон юм болдоо