Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэг пунктээр буулгав
Олон улсын үнэлгээний Moody's агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг В1-ээс В2 руу буулгажээ. Ийнхүү зээлжих зэрэглэл нэг пунктээр доошилсон ч хөрөнгө оруулахад эрсдэл багатай гэсэн ангилалд хэвээр үлджээ. Монгол Улсын үнэлгээг бууруулсан шалтгаанаа тус агентлаг гадаад валютын албан нөөц буурсан, актив хөрөнгийн хөрвөх чадвар суларч байгаатай холбон тайлбарласан байна.

Мөн төсөв болон мөнгөний бодлого эрэлтийг дэмжсэн байдалтай байгаа нь төлбөрийн тэнцэл, банкны системийн эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй гэж үзжээ. Хэдийгээр Moody's агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан боловч “ING” банкны Азийн бүсийн судалгааны тэргүүн 10 жилийн хугацаатай бондын ханшийн талаар эерэг мэдэгдэл хийсэн байна. Тэрээр гадаад валютын нөөц буурч, 10 жилийн хугацаатай бондын үнэ 84.5 ам.долларын түвшинд хүрсэн нь худалдан авахад таатай ханш гэж үзжээ.

Энэ дүгнэлтэд Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, Хятадын эдийн засгийн ерөнхий төлөв сайжирч байгаа зэрэг үзүүлэлт гол нөлөө үзүүлсэн гэж тус банкнаас мэдээлсэн байна. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bayar 2014-07-19 08:48:05
    Yum l bol zeel, zeel, zeel geed baih n her zov yum boldoo. Hunees zeelehguigeer oorsdiigoo avaad yavchihaj boldoggui bolchihson horvoo yum baihda. Denduu orovdmoor.
    98.206.12.210
    Мэдэгдсэн Хариулах