“Найрсаг”  архины талаар өмнө нь гомдол ирж байжээ
Өнгөрөгч даваа гарагт архинд хордож таван хүн амиа алдлаа гэх мэдээлэл гарсан. Энэ дагуу холбогдох албаныхан шуурхай ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Ажлын хэсгийнхэн өчигдөр мэдээлэл хийсэн юм. Тэд энэ үеэр нас барсан таван хүний цогцсонд шинжилгээ хийж үзэхэд их хэмжээний шингэн зүйл ууж нас барсан нь тогтоогдсон. Харин энэ нь архи, согтууруулах ундаа мөн эсэхийг хараахан тогтоогоогүй байгаа хэмээсэн юм. Улмаар бүх зүйл тодорхой болтол архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг  өчигдөр оройн 18:00 цагаас эхлэн энэ сарын 20 хүртэл гурав хоногийн хугацаатай хориглох шийдвэр гаргасанаа мөн дуулгасан.
 
Нас барсан тэдгээр иргэдийн ууж байсан гэх “Мөнхжин-Од”  үйлдвэрийн “Найрсаг” хэмээх 3500 төгрөгийн үнэтэй тус архинаас өмнө хүн хордлоо гэх гомдол ирж байжээ. Тодруулбал 2015 оны хоёрдугаар сар, 2016 оны дөрөвдүгээр сард хэрэглэсэн иргэд хордлого өгч байсан аж. Тухайн үед  иргэдийн гомдлын дагуу мэргэжлийн хяналтын байцаагч нар ажиллаж, лабораторийн шинжилгээнд хамруулж байсан ч, ноцтой зүйл илрээгүй тул үйл ажиллагааг нь зогсоогоогүй байна. 
 
Тэгвэл олон хавар нэгэндээ гэдэг шиг тус үйлдвэрийн архинаас  хордож таван хүн амиа алдаад байна. Тухайн үед мэргэжлийн хяналтынхан асуудалд нухацтай хандаж, бага  зэргийн зөрчил гэж хараагүй байсан бол өнөөдөр таван хүн амиа алдахгүй ч байж болох байлаа.
 
 Үүнээс ч ноцтой байдал үүсэж мэдэхээр нөхцөл байдал үүсээд байгааг албаныхан төдийлөн дурдсангүй. Учир нь  таван хүн хордсон гэх “Найрсаг” нэртэй архийг өнөөдрийн байдлаар худалдаанаас татаагүй байгаа аж. Өөрөөр хэлбэл дэлгүүрүүдийн лангуун дээр өнөөх архи өрөөтэй байгаа гэсэн үг. Энэ талаар НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун хэлэхдээ “Лабораторийн шинжилгээний дүн эцэслэн гараагүй тул нь худалдаанд байгаа “Найрсаг” архийг эргүүлэн татах шийдвэр гараагүй байна. Хэрвээ архины хордлогоор нас барсан нь тогтоогдвол хуулийн хариуцлагын тухай яригдана” гэлээ.  Одоогоор архи худалдахыг хориглосон байгаа учир сэргийлсэн байж болох ч хараа хяналтаас хол жижиг дэлгүүрүүд ганц нэг шилээр нь худалдаж байж болох.
 
Ер нь манайд архины асуудлаас үүдэж иргэд амиа алдах тохиолдлууд байсхийгээд гардаг боллоо. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Дорнод аймгийн Халхгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-ийн 26-43 насны 21 хүн үл мэдэгдэх шингэнд хордож, дөрөв нь нас барсан харамсалтай хэрэг гарсан.Иргэдийн хордсон гэх шингэнийг залуус архи хэмээн андуурч уусан байдаг бөгөөд шинжилгээгээр тэр нь метилийн спирт гэж тогтоогдсон.Түүнээс өмнө 2007 оны арванхоёрдугаар сард “Азийн чоно” ХХК-ийн үйлдвэрлэсэн архинд 15 хүн амь насаа алдаж, мөн 200 гаруй иргэн эрүүл мэнд, бие сэтгэлээрээ хохирсон харамсалтай хэрэг ч гарч байсан.
 
Эндээс үзэхэд  эдгээр архины үйлдвэрүүдэд тавьдаг хараа хяналт дутуу байгаа нь харагдаж байна. Мэргэжлийн байгууллага тогтсон дүрэм журмынхаа дагуу  шаардлага тавьж, эргээгээд хариуцлага тооцож чаддаг байх ёстойг дээрх харамсалтай хэргүүд сануулсаар байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2017-01-19 09:39:02
    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Эрдэнэчулууныг ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй. худлаа ярьсан ажил хийдэггүй, аль ч намын үед суудлаасаа буудаггүй авга...
  • зочин 2017-01-18 10:47:07
    гайхмаараа гэдэг шил арчигч уусан байхад хордолгүй яахав дээ
  • зочин 2017-01-18 06:43:51
    ууж байгааг нь хохь нь гэх нь ч хаашаа юм, тэгэж бас болохгүй шүү, харин тэр хортой архи зарагчдыг бол хүзүүгүй толгойтой цуг толгойг нь авах саналтай санал нэг...
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-18 06:40:01
    архи уудаггүй хэн байна, хохь нь гэж ч болохгүй, харин үүнийг үйлдвэрлээд зарж байгаа хүмүүс бол алуурчид, тэднийг элбэгдоржтой цуг цаазлах хэрэгтэй
  • zochin 2017-01-18 05:12:25
    ГОМО МӨНХӨӨ ЦАГААН ШОНХОРЫН ЭНХТАЙВНААС АВСАН МӨНГӨӨРӨӨ ЖООХОН БАНДИ НАР УРУУ ТАТАХАА БОЛЬ ИЧДЭГГҮЙ ГОМО
  • zochin 2017-01-18 05:01:57
    arai bas xoxi xoxi gej boloxgvi oorsdoo ugaad vxsen ch gsn bvxel bvten 5xvnii ami ar amidral bn sh dee
  • Сүрэн 2017-01-18 04:32:38
    Архичид юу ч байсан уухыг л урьдал болгож байдаг юм чинь хохь хохь
  • Ийм хямд архи угасаа ойлгомжтой 2017-01-18 02:30:35
    Яахаараа ийм хямд архи үйлдвэрлэдэг юм бэ? Ойлгомжтой шүү дэ. Маш хямд хүнсний бус спиртээр л архи хийж бн. Архи хийж бга спиртны гарал үүсэл, чанарт хатуу хяна...
  • Зочин 2017-01-18 02:18:05
    МХГ болон бусад хууль хяналтын болон төрийн байгууллагаас чадлаараа тэмцэж байгаа гэтэл ШӨХТГ гэж нэг хууль зөрчигчдийг өөгшүүлдэг газар газар ирээд ийм байдалд...