Дэлхийн цасны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа

“ДЭЛХИЙН ЦАСНЫ ӨДӨР” арга хэмжээг Монголын цанын холбоо, Монголын зочид буудлуудын клуб болон UFC групп хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан бөгөөд гүйлтийн цаны сургалт, снөүбордын үзүүлбэр, цанатай хөлбөмбөгийн тэмцээн, байт харваа, бүх нийтийн хөгжимтэй гимнастик зэрэг олон сайхан арга хэмжээнүүд зохион байгуулагдаж хүрэлцэн ирсэн иргэд, нийслэлчүүдийн амралтын өдөр ая тухтай сайхан өнгөрлөө.

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2014 оны гуравдугаар сарын 04-ний өдрийн зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өвлийн спортын төрлөөр бүх нийтийн өдөрлөг зохион байгуулж цанын спортыг сурталчлах нийслэлчүүдийг чөлөөт цагаараа цасны спортоор хичээллэн өнгөрүүлэх боломжоор хангах зорилготойгоор “ДЭЛХИЙН ЦАСНЫ ӨДӨР”-ийг Монгол улсад 3 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ.







“ДЭЛХИЙН ЦАСНЫ ӨДӨР” арга хэмжээг Монголын цанын холбоо, Монголын зочид буудлуудын клуб болон UFC групп хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан бөгөөд гүйлтийн цаны сургалт, снөүбордын үзүүлбэр, цанатай хөлбөмбөгийн тэмцээн, байт харваа, бүх нийтийн хөгжимтэй гимнастик зэрэг олон сайхан арга хэмжээнүүд зохион байгуулагдаж хүрэлцэн ирсэн иргэд, нийслэлчүүдийн амралтын өдөр ая тухтай сайхан өнгөрлөө.



Энэхүү арга хэмжээний үеэр UFC групп хамгийн амттай “БИО ЧАЦАРГАНА” шүүсээр эцэг эхчүүд, үр хүүхдүүдэд бэлэг барьсан бөгөөд ханид томуу ихтэй энэ цаг үед эрүүл мэндэд тустай халуун БИО чацарганы шүүсийг амтархан ууж, чацарганы баатартай дурсгалын зургаа татуулан, олон төрлийн хөтөлбөрт арга хэмжнээнүүдэд оролцож нэгэн өдрийг сайхан өнгөрүүлсэн үйл явдал боллоо. 

























 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.