“Тавантолгойн гэрээг байгуулчихаад сайдын ажлаа өгнө”

Уул уурхай, хүнд үйлдвэрийн  сайд Ц.Дашдорж ажлаа өгөх гэж байгаа тухай зарим хэвлэлд бичжээ. Тэрээр өвчний учир ийн чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэнэ. Ц.Дашдоржийн дараа АМГ-ын дарга асан Д.Батхуяг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар очно гэж эх сурвалжид бичжээ. Уг асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар шийднэ гэсэн мэдээлэл байсан юм. Гэвч Удирдах зөвлөл нь өчигдөр хуралдахад Ц.Дашдоржийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын ажлаас чөлөөлөх тухай хэлэлцээгүй байна.

Ер нь бол Ц.Дашдорж сайд ажлаа өгөх тухай 2016 оны сүүлчээс яригдаж эхэлсэн байдаг. Тодруулбал, 2016 оны арванхоёрдугаар сарын 26-нд болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Тавантолгойн гэрээг хэрхэх вэ гэдгийг нэлээд ширүүн хэлэлцсэн. Ширүүн гэдэг нь гэрээг явуулаад дуусгах хэрэгтэй гэсэн байр суурьтай хэсэг, нөгөө талд үүнийг эсэргүүцсэн гишүүд байв. Өөрөөр хэлбэл, тэр үед эрх баригчид он солигдохоос өмнө Тавантолгойн гэрээг зурна гэсэн төлөвлөгөөтэй байсан гэдэг. Хурлын эцэст тус бүлгийн зарим гишүүн хүчтэй эсэргүүцэж чадсанаар түр хойшлуулахаар болсон юм. Харин тэр хуралд оролцсон  Ц.Дашдорж сайд “...Тавантолгойн гэрээг бушуу түргэн байгуулах хэрэгтэй. Та нар над руу битгий дайраад бай. Би энэ гэрээг байгуулчихаад л сайдын ажлаа өгнө” гэсэн байдаг. 

Ингэхээр Ц.Дашдорж сайдын хэлснээр бодоход Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдыг солих хугацаа хараахан болоогүй. Учир нь сайд хэлэхдээ “Тавантолгойн гэрээг байгуулчихаад...” гэсэн байгаа юм.

Эр хүн хэлсэндээ гэдэг. Тиймээс Ц.Дашдорж сайд ажлаа өгөх нь тодорхой бололтой.


Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-01-18 10:32:44
    Хэлгүй даадай гай болоогүй дээрээ, зайл ...
  • Zazo 2017-01-18 06:56:15
    Zazo heden tsaas shaachihaad yvah ni shuud zailuulaach naad pizduugaa
  • zochin 2017-01-18 06:30:55
    ENE DURAK S, BAYAR , ZORIGT NAR SHIG DALD ORJI ALGA BOLOKH NI DEE
  • Tusgaar togtnol 2017-01-18 06:17:32
    Said bolson munguu bosgoj awaad nvd amar dald oroh gej bna uu tamhiaar mungu ologch chi aan eh oron gazar shoroog mini yaahan ve taminee zaawal hytadtai hiideg ...
  • ochir 2017-01-18 04:54:27
    Чиний гэрээтэй гэрээгүй таван толгой ажилаа сайн хийж багаа. Чи хуцйлгүй далд ор
  • ZOCHIN 2017-01-18 04:09:35
    ENE HUNEER BITGII TAVAN TOLGOIN GEREEG HIILGEEREI AVILGALAA AVAAD L C.BAYR SHIG ALGA BOLNOSHUU.ULDEED HARIUTCLAGA HULEEH HUNTEI GEREEG HIILGE....
  • zochin 2017-01-18 03:30:54
    оффшортой гэрээ учраас тэр үү
  • Рэнцэндорж 2017-01-18 03:16:13
    Сайдын ажилд тийм сэтгэлгүй хандаж байгаа юм бол Таван толгойн гэрээг байгуулахаас өмнө ажлаа өгчвөл яасан юм бэ?
  • Avilgal 2017-01-18 02:51:04
    Buur shiidsen gar bn da suulchiin bolomjoo ashiglaj heden tsaas hiigeed yvna geed
  • bid 2017-01-18 01:45:42
    60 terbum, jargal tsengel 2-too zoriulj neleed yum husaad garah ni dee, MAN-iin mergejliin zasgiin gazraa gej
  • Зочин 2017-01-18 01:21:33
    Өөрсдөө ашиглаж чадахгүй харамлаж байтал чинь шинжлэх ухаан техник хөгжсөн үед нүүрс нэг л өдөр хэрэггүй болно шүү