Ерөнхийлөгч Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарын Холбооны Улсын Давос хотноо энэ  сарын 17-20-ны өдрүүдэд болж буй Дэлхийн эдийн засгийн 47 дугаар чуулга уулзалтад оролцож байна.

Энэ удаагийн чуулга уулзалтад 80 орчим улсын төр, засгийн өндөр, дээд хэмжээний төлөөлөгч, олон улсын 40 орчим байгууллагын удирдлага болон улс төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн 2600 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар глобал түвшинд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломж, санаачилга, цаашид авах арга хэмжээний талаар яриа хэлэлцүүлэг өрнүүлдэг бөгөөд 2017 оны чуулга уулзалтаар “Эргэх холбоотой, хариуцлагатай манлайлал” ерөнхий сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, 200 гаруй салбар хуралдаан зохион байгуулагдах юм байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулга уулзалтын хүрээнд “АНУ-ын дараагийн засаг захиргааны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд”, “Бүс нутгийн эрчим хүчний тэргүүлэх чиглэлүүд”, “Tоргоны зам”, “Олон туйлт дэлхий дэх хариуцлагатай манлайлал”, “Эрдэс баялаг, байгаль орчны хамгааллын бодлого” зэрэг асуудлыг хөндөж ярилцах хэлэлцүүлэг, хуралдаан, арга хэмжээнд оролцож, манай улсын байр суурийг илэрхийлж, санал солилцоно.

Дэлхийн эдийн засгийн 47 дугаар чуулга уулзалтад манай улс дээд түвшинд оролцох нь улс орноо сурталчлах, олон улсын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдлыг танилцуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэгт ач холбогдолтой гэж үзэж байна.

Манай улс дэлхийн болон бүсийн чуулга уулзалтад өндөр ач холбогдол өгч, идэвхтэй оролцохын сацуу тус чуулга уулзалттай өргөн хүрээнд хамтран ажиллаж Улаанбаатар хотноо 2010, 2011, 2014 онд “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь” сэдэвт дугуй ширээний уулзалт, 2011, 2014 онд “Авлигын эсрэг түншлэл ” салбар хуралдаан, “Монгол орны усны хангамжийн асуудлыг шийдвэрлэх нь”, “Монгол Улсын усны нөөц-Хөгжлийн хурдасгуур” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан. Монгол Улс ДЭЗЧУ-аас санаачилсан Авилгын эсрэг түншлэлийн санаачилгад нэгдэн, Авилгын эсрэг түншлэлийн Монгол Сүлжээг байгуулсан билээ. Мөн Дэлхийн залуу удирдагчид  /Youth Global Leaders / форум, “Дэлхийн чиг хандлагыг тодорхойлогчдын нийгэмлэг” / Global Shapers/-ийн гишүүнээр монгол залуус элсэн ажиллаж байна.

Гадаад хэргийн яам 2013 онд ДЭЗЧУ-тай хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, манай улсын эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, хэтийн төлөвийг тодорхойлсон судалгааны төслийн хүрээнд “Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээр” сэдэвт дугуй ширээний уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, судалгааны тайлан илтгэлийг Дэлхийн Эдийн Засгийн 2014 оны чуулга уулзалтын тусгай хуралдаанаар амжилттай хэлэлцүүлсэн билээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2017-01-18 06:46:33
    Iim ylsaa hydaldsan ydirdagchiig NUB arai huleej avahgui blgui dee... ygaasaa NUB-ees tatgalzsan hariu avsan geed bor shuvuu niseed bgaa
  • irgen 2017-01-18 06:43:25
    ene hylgaich chini syydalaasaa byygaad gadagshaa Nubruu zugtah gej baigaa gej gadyyr yarigaad ydaj bgaa,,, ydah tysam ene jimee zasaad bgaamyy gej haragdah yum
  • zochin 2017-01-18 05:14:06
    ГОМО МӨНХӨӨ ЦАГААН ШОНХОРЫН ЭНХТАЙВНААС АВСАН МӨНГӨӨРӨӨ ЖООХОН БАНДИ НАР УРУУ ТАТАХАА БОЛЬ ИЧДЭГГҮЙ ГОМО
  • zochin  2017-01-18 04:56:28
    Mongoloo suitgej humraagaad hiih ajilgui bolson odoo delhiig humraaj bujignuulah ajildaa ornoo gej. . .
  • хяналт 2017-01-18 02:19:00
    хэтэрхий бүдүүлэг,өдөөн хатгасан,доромжилсон бичлэгүүдийг хяналтанд авах хэрэгтэй
  • Зочин 2017-01-18 01:24:33
    hevee.... erg ч гэх шиг юугаа бичээд байгаа мал вэ чи
  • zochin 2017-01-18 01:17:17
    Mongol yrunhiilugchiin zasaglaltai hevee bolvol ymar uurchlultuud erg boloh bol
  • Зочин 2017-01-18 01:05:32
    дэлхийн хурал энэ бид хоёроор л дутаж гэнэ яршиг л байна