ЦЕГ-аас мэдээлэл хийнэ

09:00 цагт: СЕХ-ны байранд  АНУ-ын зүүн хойд Азийн бодлого ба Монгол-Америк харилцаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.  

09:30 цагт: Цэцийн хуралдааны танхимд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Сонгуулийн хуулийн санал тоолох, саналын хуудас, санал хураалтыг хүчингүй болгохтой холбоотой зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.

11:00 цагт: “Пума империал” зочид буудлын хурлын танхимд Монголын лабораторийн нэгдсэн сүлжээг байгуулж буй талаар “Зөв онош-Зөрүүгүй шинжилгээ” хэвлэлийн хурал зохион байгуулна. 

11:00 цагт: Улаанбаатар хотын цагдаагийн газрын байранд ЦЕГ-аас 2016 онд үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, 2017 онд үйлдэгдэж болзошгүй гэмт хэргийн талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: “Улаанбаатар” зочид буудлын Хүрээ танхимд  Монголын үсчин, гоо засалчдын хөгжлийн холбоо, БНСУ-ын Кённам дахь үсчин, гоо сайхны холбоо хамтын ажиллагаанд гарын үсэг зурах ёслол болно.

11:00 цагт: “Монгол Ньюс” мэдээллийн төвд “Хаппи Веритас” оношилгооны төв мэдээлэл хийнэ.

11:00 цагт: “Сити” их сургуульд Шинэтгэлийн гарц судалгааны хүрээлэн төрийн бус байгууллагаас "Эдийн засгийн өнөөдөр ба өнөөгийн гарц" сэдэвт хэлэлцүүлгийг хийнэ.  Хэлэлцүүлэгт эдийн засагчид оролцож байр сууриа илэрхийлэх, судалгаа, үндэслэл, цаашдын гарцын талаар танилцуулна.

14:00 цагт: Зайсангийн “Оргил” супер маркетын дээр байрлах “Матрикс” салонд Солонгосын үсчин, гоо сайханчид оддын үс засалт, нэйл арт, мэйк ап, сүүлийн үед Солонгосын оддын дунд алдаршаад байгаа массажны аргаар нүүрний хэлбэрийг өөрчлөх гэх мэт олон шоу үзүүлбэрүүдийг сонирхуулна.Арга хэмжээнд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун оролцоно.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 14 2017-01-18 05:47:06
    http://Cash4Visits.com/ref.php?refId=344052 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон ...