С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн захиалагчдыг хэзээ илрүүлэх вэ

-С.Зоригийг хөнөөхөд оролцсон гэх эрийг эхнэр хүүхэдтэйгээ бусдад хорлогдож, шатаж үхснийг нь шүүхээс тогтоосон байтал хохирогчийн эгч нь гомдолгүй хэмээн гэмт этгээдүүдийн ар гэрийнхэнтэй жагсаж явсан талаар эх сурвалж өгүүлэв-


Бүтэн 18 жилийн дараа С.Зориг агсныг хөнөөсөн гэх хэргийн шүүх хурал болж, гэмт этгээдүүдэд ял оноосон билээ. Шүүх бүрэлдэхүүнээс гаргасан шийдвэрийг гэмт этгээдүүдийн ар гэрийнхэн эсэргүүцэж, саяхан Орхон аймгийн Эрдэнэт хотод жагсаал зохион байгуулсан. Тэд энэ үеэрээ Улсын Дээд шүүхэд хандахаа мэдэгдсэн юм. Хамгийн хачирхалтай нь, талийгаач С.Зоригийг хөнөөхөд оролцсон гэх эрийг эхнэр хүүхэдтэйгээ бусдад хорлогдож, шатаж үхснийг нь шүүхээс тогтоосон байтал хохирогчийн эгч нь гомдолгүй хэмээн гэмт этгээдүүдийн ар гэрийнхэнтэй жагсаж явсан талаар эх сурвалж өгүүлэв. Түүнчлэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчдыг илрүүлэх эрхийг зөвхөн мөрдөн байцаагчдад өгсөн байна. Өнгөрсөн 18 жилийн туршид Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ хэрэгт анхаарч хүч нэмэн ажиллаж байсан гэдэг. Гэвч шүүх хурал болж өндөрлөснөөс хойш хэргийн мөрдөн байцаалтыг хийж байсан өмнөх бүрэлдэхүүний эрхийг цуцлан шинэ мөрдөн байцаагчдыг томилсон гэх. Үүнээс үзэхэд шинэхэн мөрдөгчид хэрэгтэй танилцана, сэжигтнүүдийг танина, тухайн үеийн болсон үйл явдлыг ойлгоно гээд механик хугацаа алдалт гарцаагүй гарна. Үүгээр ч зогсохгүй тэднийг дарга нар удирдана, дөрөв дөрвөн жилээр ээлжлэх засгийн эрх баригчид өөрсдийн хүнээ даргаар нь сольж тавина гээд олон асуудал ундарсаар С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч олдох магадлал улам бүр бүдгэрч болзошгүй. 

Энэ бүхнээс харахад хэрэгт холбоотой алуурчдыг ялласнаар хавтаст хэргийг бараг л хаачихлаа гэж хэлж болохоор байна. Хүчээр шахуу хийсэн шүүх хурал, түүнд оролцсон, оролцоогүй хохирогч, хохироогчид гээд учир нь ойлгогдохгүй, асуулттай хэвээр үлдэж байна. Тухайлбал, яагаад С.Зориг агсны эхнэрийг өчнөөн сараар хорьчихоод суллав. Хотын дарга асан Э.Бат-Үүлийг гэрч, сэжигтэн бус яллагдагчаар татсан хэрнээ гэнэтхэн цагаатгах болсон шалтгаан юу байв. Хамгийн гол нь дээр дурьдсанчилан С.Зоригийг хөнөөхөд оролцсон гэх эрийг эхнэр хүүхэдтэйгээ бусдад хорлогдон шатаж үхсэнийг нь шүүхээс тогтоосон байтал төрсөн эгч нь хохиролгүй хэмээн гэмт этгээдүүдийн ар гэрийнхэнтэй хамт тэмцэл өрнүүлэх болов гээд хачин жигтэй асуулт олон байна. Мэдээж энэ бүхнийг эхнээс нь зохион байгуулах хүч зөвхөн өндөр зэрэглэлийн улстөрчдөд л байх биз. Тэд л энэ бүхний ард заавардан, өрөг тавин тоглох захиалагч мөн биш гэж үү. Магадгүй хэргийг илрүүлж захиалагчдыг олохын тулд эргээд 1998 оны Засгийн газрын бүрэлдэхүүн, улс төрийн нөхцөл рүү анхаарал хандуулах биз. Тэнд л хэргийн гогцоо тайлагдаж магадлал өндөр. Гэхдээ С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн захиалагчдыг хэзээ илрүүлэх вэ.

Өглөөний сонин
Б.Бат

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-01-18 05:25:59
    энэ одоо гом мөнхөө гэгч яасан үйлийн үртэй хүн бэ comment болгон дээр бичигдэхийн
    124.158.90.56
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-01-18 05:14:22
    ГОМО МӨНХӨӨ ЦАГААН ШОНХОРЫН ЭНХТАЙВНААС АВСАН МӨНГӨӨРӨӨ ЖООХОН БАНДИ НАР УРУУ ТАТАХАА БОЛЬ ИЧДЭГГҮЙ ГОМО
    59.153.113.171
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2017-01-18 06:58:05
      Цагаан Шонхорын Энхтайван чинь гомо юм уу?
      103.57.95.218
      Мэдэгдсэн Хариулах
  • хончин 2017-01-18 04:19:43
    Ходоо мал хариуулж байгаа хухдуудээр захиаалаад хун алуулахгуй байхаа. Тэгээд ч УБ хотод шуу. Ходооноос ирээд Зоригын подезэнд алана гэж сууж байдаг тэнэг байха...
    185.27.68.148
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-18 02:31:42
    Бат үүлд баатар цол өгөө биздээ хүн алсан, сансарт ниссэн хоёр тохиолдолд л баатар цол өгдөг биздээ, сансарт нисээгүй байхаа тэгэхээр ....
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • яана даа, харамсаж байна 2017-01-18 00:58:27
    Эрдэнэтийн талийгаач даргыг захиалагч гэж хэлэхэд бэлэн болсон байх шүү. Зоригийн алуучин нарыг эрдэнэтээс сонгож ял өгсөн. Галд өнгөрсөн айлын залуу Отгонбаяр...
    103.229.122.87
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2017-01-18 01:03:57
      Zahialagchiig olohod 18 jil
      66.181.189.189
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-18 00:57:17
    Хэргийн талаар би л мэдэж байна гэж хуцаад байсан Бат үүл, Эрдэнэ, Да Ганболд, Сосорбурам, Билэгт нар үгээ хэлнэ байгаа
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-01-18 00:55:20
    ХЭН хүн алуулна гээд захиалага өгч байдаг нэг захиалга аваад алж байдаг үлгэр хэзээ дуусах вэ
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
    • Сарантуяа 2017-01-18 03:22:43
      Шүүх өөрөө тэгж хэлээд байгаа юм биш үү.
      139.5.218.31
      Мэдэгдсэн Хариулах