
Жүдо бөхийн УАШТ-ий хоёр дахь өдрийн барилдаанууд үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 90 кг-ийн жинд 16 бөх өрсөлдсөнөөс “Алдар” спорт хорооны бөх, Армийн Дэлхийн аварга Г.Алтанбагана алтан медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөө “Хилчин” спорт хорооны бөх Б.Бат-Эрдэнэтэй барилдан 8 секундэд цэвэр яллаа.
Харин хүрэл медалийг Жүдогийн академийн бөх О.Хангал, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны бөх Э.Мөнхжаргал нар хүртлээ.
Б.Орхон