ЭМЯ-наас сэрэмжлүүлж байна
Өчигдөр буюу энэ сарын 16 нд Нийслэлийн Баянгол дүүргийн II хороонд байрлах “Ногоон төгөл” хотхонд архинд хордсон байж болзошгүй таван хүн харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Иймд нийт иргэдийг үйлдвэрлэсэн газар нь тодорхойгүй архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, ахуйн зориулалтаар хэрэглэх шингэнийг зориулалтаар нь хэрэглэхийг зөвлөж байна.

ЭМЯ-аас Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төв болон Нийслэлийн дүүргийн эмнэлэгт архины хордлогын улмаас хандаж буй хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нарийвчилсан үзлэг хийх, сэжиг бүхий хүн илэрвэл яаралтай мэдээлэх, архины хордлогоос сэргийлэх мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлж, холбогдох мэргэжлийн байгууллагатай мэдээлэл солилцон ажиллаж байна.

Архи уусаны дараа ухаан алдах, амьсгал удаашрах, огиулж бөөлжих, таталт өгөх, биеийн дулаан алдагдах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандахыг зөвлөж байна.


Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-01-18 00:34:56
    3 хоног архи зарахгүй АПУ-гийн Батхүү боож үхэх вийдээ
  • Togos 2017-01-18 00:14:19
    yalanguya ene gaduur mashinii ard, zadgai talbaid zaragdaj baigaa oros baraa gsn yumnuud ih ayultai sanagddag
  • пүрэвдорж 2017-01-17 23:55:56
    Тэр 5 иргэн ямар нэртэй архи ууж байсныг мэдээлэх хэрэгтэй байна.