Энэ сарын 20-ныг дуустал  архи, согтууруулах ундаа худалдахгүй

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр таван иргэн архинд хордож нас барсан хэрэг гарсан.  Үүний улмаас Нийслэлийн Онцгой Комиссын Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Тэгвэл ажлын хэсгийнхэн  яг одоо мэдээлэл хийж байна.

Ажлын хэсгийнхэн мэдээллийн эхэнд үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр 18:00 цагаас эхлэн энэ сарын 20-ны өдрийг дуустал архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглож  байгааг мэдэгдлээ.

Түүнчлэн   нас барсан иргэдэд хийсэн шинжилгээний дүнг танилцуулсан юм. Шинжилгээгээр нас барсан иргэд их хэмжээний шингэн зүйлд хордож нас барсан нь тогтоогдсон бөгөөд одоогоор архинаас болсон эсэх нь  хараахан тодорхой болоогүй байгаа гэдгийг ажлын хэсгийнхэн дуулгалаа.

Ажлын хэсэгт багтсан МХЕГ-ын мэргэжилтний хэлж буйгаар сэжиг бүхий архи, согтууруулах ундааг хураан авсан байна. 

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine