ААН, байгууллагуудыг орчны цасаа цэвэрлэхийг уриаллаа

Өнгөрсөн шөнө цас орсны улмаас нийслэлийн зарим зам, талбайд хальтиргаа үүсэх нөхцөл бүрдээд байна. Иймд дүүргийн аж ахуй нэгж, байгууллагууд цас хатуурч, дагтаршихаас өмнө хуваарьт газартаа цэвэрлэгээ хийж, хальтиргаа үүсэхээс сэргийлж ажиллахыг анхаарууллаа.

Хот тохижилт, цэвэрлэгээний талаар аж ахуй нэгж байгууллага, иргэдээс дагаж мөрдөх журамд заасны дагуу тухайн байгууллага, иргэн өөрийн хариуцсан 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам, талбай, явган хүний замын цас мөсийг тогтмол цэвэрлэх үүрэгтэй. 

Өнөөдрийн байдлаар дүүргийн нутаг дэвсгэрт хог тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд хальтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Тодруулбал, “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ 8 тн бодис цацаж, зам талбайн 65 үйлчлэгч өглөөний 06:00 цагаас эхлэн хуваарьт газрын цасыг цэвэрлэж байгаа бол “Сүхбаатар тохижилт” ХХК 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 10 тонн давс, 1 тонн бодис өглөөний08:00 цагт цацсан байна. Мөн “Цүзүкү-Юмэ” ХХК өчигдөр орой 0.5 тн давсыг хариуцсан зам, талбайдаа цацжээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Пүрэвдорж 2017-01-17 08:31:57
    Зарим аж ахуйн нэгжүүдэд, хуваарьт газраа цацах бодисыг нь тарааж өгөх хэрэгтэй.
  • зочин 2017-01-17 07:23:46
    Гарчигаа зөв тавь уриалаад байхдаа ч яахав дээ, анхааруулсан юм биш үү, гарчиг, текст хоёроо 2 өөрөөр бичээд л өнөө ПГОО юу Сансар уу тэр 2 малын нэг л бичсэн д...